Ерөнхийлөгч шүүгчээр томилогдсон зарим хүмүүст үнэмлэхийг нь гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон зарим хүмүүст өнөөдөр үнэмлэх гардууллаа. Өнөөдөр Д.Бүрнээ, Ц.Байгалмаа, Ц.Одмаа, Ц.Мөнхзул, Л.Өлзийсайхан, Б.Батаа, Ц.Мөнх-Эрдэнэ, Н.Баярмаа нарын зэрэг 37 шүүгч Төрийн тэргүүнээс үнэмлэхээ гардан авсан юм.

Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулийн дагуу дагнасан шүүх байгуулагдаж, Эрүү, Иргэн, Захиргааны хэргээр дагнасан анхан шатны бүх шүүхийг шүүгчдийн бүрэлдэхүүнтэй болгох сонгон шалгаруулалт явуулж дуусаад, тэнцсэн шүүгчдэд ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар үнэмлэх гардууллаа. Тэдний дунд өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүн байхгүй, ихэнх нь шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  хэлэхдээ “Монгол Улсын хууль, тогтоомжуудын дагуу та бүхний гаргах шийдвэр бүхэн шударга байгаасай гэж би хүсч байна. Шүүгчдийн тухай муу мэдээ надад битгий дуулдаасай гэж хүсч байна. Шүүгчийн бүрэн эрхийг цуцлах тухай санал надад битгий орж ирээсэй. Шүүхийн бодлого дандаа зөв яваасай гэж та нарт их итгэж байна. Та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье” гээд анхаарч явах зарим асуудлын талаар тайлбарлан ярилаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuya 2015-11-03 05:23:09
    ... 9-r Bogdoos nuglee arilgaj ogooch gej guij baisan ni unen bolov uu?
    118.86.111.109
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-11-02 23:56:40
    Шүүгч нарыг нэр дэвшүүлэн иргэд сонгодог болгох хэрэгтэй
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • bts 2015-11-02 01:38:26
    Ahaa namaig bodooroi genee manai erunhiilugch!!!
    12.111.69.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2015-11-01 14:53:46
    Талхны чинь иөнгийг сайн нэмсэн шүү,эргээд надад хожим дээд хэмжээ өгч алав даа гэх шиг ухааны томилгоо юмуу даа.Энэ улсыг ч ёстой хогийн хонхор уруу чирсэн хүн...
    202.9.43.165
    Мэдэгдсэн Хариулах