“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг саатуулжээ
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан гэрээс нь баривчилжээ. Түүнийг баривчлаад Зайсан дахь хорих газар саатуулсан гэх мэдээлэл байна. Мөн Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч баривчилсан тухай мэдээлэл цацагдлаа.
Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй гэх мэдээлэл ч чих дэлсэв. Эхний ээлжид байцаалт авахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх. Тус компанийг огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс Ухаа худаг-Гашуун Сухайтын чиглэлийн төмөр замын ажилд 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-02 06:03:30
    Батзаяа бол ухаантай сайн залуу хүн. Мөнгө төгрөг идэх сэтгэл түүнд байхгүй. Монгол улсыэ хөгжлийн төлөө ихийг хийсэн залуу хүн.
  • хаха 2015-11-02 05:23:29
    Их цэвэрлэгээ хийх цаг болсоон 27 жил өнгөрлөө. Хүн шиг амьдруулна . Улс шиг хөгжих юм гээ биз дээ
  • иргэн 2015-11-02 02:40:15
    Батзаяа чинь ерөнхийлөгч асан Очирбатын хамаатан. Тэгэхээр энэ яах ч үгүй. Ямар ч ял шийтгэл хүлээхгүй.
  • Кино шиг л  2015-11-02 02:20:34
    Б.Батзаяа арын даагаад гараад ирнэ ээ. Жижиг толгойтой том биетэй энэ нөхөр хүүхэлдэй болно гэдгээ мэдээж мэдсэн байлгүй дээ. Харин хэдийг амалсан юм бол доо.
  • зочин 2015-11-01 23:52:50
    АН-д хулгай луйвар хийгээгүй хүн гэж байна уу, ингэхээр улс орон дампуурлын ирмэгт тулах нь аргагүй шүү дээ,
  • Baaaaasssss 2015-11-01 18:22:56
    Gol ezeduud n zi yaridag buh jenco 2 iig bariad horij chadahuu chadahgui l baih daa ebii
  • Болд 2015-11-01 17:18:05
    ТНБД болж Женког дагаж гүйгээд асар хурдан баяжсан залуу даа. Бие хамгаалагч боломсрол мэргэжил байхгүй АН
  • эНХЭЭ 2015-11-01 14:50:56
    энэ Батзаяа гэдэг залуу цагдаа байгаад Төрийн хамгаалалтын газарт жижиг албанд бгаад л дээшээ ниссэн,ер нь боловсрол гээд бх юмгүй л амьгүй албат бхдаа
  • Zochin 2015-11-01 06:25:21
    Ajil hiij shiidver gargah ondor alban tushaal deer ajillaj bhdaa mongo togrog idej uugaagui l bol aldaa dutagdal gargah ni bdag l zuil shuu dee.
  • Алтай 2015-11-01 04:23:03
    За, Женко дээрэмчний хэрэг захаасаа сөхөгдөж эхэллээ дээ. Аймаар аймаар юмнууд ч гарна даа, оросын баатраас.
    • cymya 2015-11-01 15:25:55
      Batzaya ajiliin tyrshlaga baga, bolovcrol nimgen hun . P. Ochir- bat gyai nagats ah ni gej yarigddag yagaachgui baihad tom alband taviad demii ...