Орос орон даяар гашуудал зарлалаа
Өчигдөр буюу 10 дугаар сааарын 31-ны өглөө Египетийн  Шарм -Эль Шейх - Санкт-Петербургийн чиглэлд нисч явсан Оросын  «Когалымавиа “ нисэх компаний   AIRBUS-321 / 7K 9268 рейс/онгоц  сүйрсэн тухай мэдээлэл оросын хэвлэл мэдээллээр цацагдлаа.

Онгоц орон нутгийн цагаар өглөөний 06.51 нисч, 23  минутын  дараа радараас алга болсон тухай  Египетийн агаарын диспетчер уламжилжээ. Удалгүй уг онгоц  унасан тухай Турк,  Египетийн ХМХ мэдээлсэн боловч, албан ёсны нотолгоогүй байв.

 Гэтэл онгоц  Египетийн  Синайн нутагт  унасан тухай Египетийн Засгийн газраас  уламжилжээ. Онгоцонд 220 зорчигч, 17 хүүхэд болон онгоцны багийн 7 гишүүн  байжээ. Зорчигчдын дийлэнх нь Оросын иргэд байв.
 Египетийн  ерөнхий  сайд онгоцны ослын газрыг  зорьсон тухай өгүүлж байна. Онгоцны сүйрлээс амьд гарсан хүн бараг байхгуй болов уу хэмээн үзэж байгаа ажээ. Гэхдээ Египетийн эрх баригчид яаралтай түргэн тусламжийн багийг ослын газар руу илгээсэн байна. Мөн  эмнэлгүүд осолд өртөгсдийг  хүлээн авахад бэлэн гэдгээ уламжлав.   
Одоогоор онгоцны сүйрлийн шалтгааны тухай ямар ч хувилбар яригдаагүй ч, Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эх  сурвалжийг иш татан Оросын онгоц хөдөлгүүрийн асуудалтай байсан тухай уламжилсан байна.
Онгоц сүйрсэн газраас одоогоор зуугаад цогцос олдоод байна

Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч  Владимир Путин арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг  гашуудлын өдөр болгон зарлав.  Энэ өдөр Орос даяар төрийн далбааг буулган  зугаа цэнгээний бүхий л үйл ажиллагааг зогсоожээ. Ерөнхийлөгч  засгийн газартаа холбооны субьектийн эрх баригчдын хамт амь үрэгдэгсдийн ар гэрд туслах арга хэмжээ авах үүрэг өглөө.

Путин амь үрэгдэгсдийн гар гэр, төрөл саданд дахин эмгэнэл илэрхийллээ.  Улсын комисс байгуулан ОБЯ-ны онгоцнуудыг Египетэд илгээх үүргийг Путин өгсөн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.