Шилдэг уран барималчыг тодруулна
Хотын дизайны дүр төрхийг илэрхийлэгч чухал элемэнтүүдийн нэг нь хөшөө баримал. Өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж буй хөшөө дурсгалын 90 хувь нь ямарваа нэгэн алдартны бодит дүр төрхийг илэрхийлсэн дурсгалын хөшөөнүүд байдаг. Хөшөө дурсгал  нь тухайн улсын түүх соёлын үнэт бүтээл байхаас гадна хотын иргэдэд урлагийн боловсрол олгох чухал хүчин зүйл,  нийгмийн чанартай зар сурталчилгааны нэг хэлбэр болдог. Хөшөө дурсгал барималын өгүүлэмжийг өөрчлөн хувьсгал хийж хотын иргэдэд гоо зүйн боловсрол олгох, нийгмийн зар сурталчилгааны биет бүтээлийг бүтээх шаардлага тулгараад байгаа.

Улаанбаатар хотын дүр төрхийг төлөөлж чадах,  хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн, иргэдэд хотын соёл, боловсролыг олгох уран барималыг бий болгох зорилгоор уран барималын уралдаан зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон нийгмийн зар сурталчилгааны барималыг байрлуулах төслийг хийж гүйцэтгэх бөгөөд  барималын хэмжээ, өнгө, хийц, материал зэргийг тодорхой тусган эскиз зургийн түвшинд гүйцэтгэсэн байх аж.

Уралдааныг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэл нэг үе шаттайгаар явуулах юм байна. Баримал нь өөрчлөлт, шинэчлэл, итгэл төгс байдал, эрч хүчтэй ирээдүйг бий болгох төсөөлөл бүхий, иргэдэд хотын соёл, боловсрол олгож, хөгжлийн чиг хандлага, шинэ дүр төрх, иргэдийн хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн, олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх ёстой. Мөн тайлбар бичиг хавсаргасан, барималыг орчинтой нь зохицуулан төлөвлөсөн, эскиз зураг хавсаргасан, загварын масштаб 1:5, өгүүлэмжтэй, хийцийн тайлбар, шаардагдах хөрөнгийн тооцоог хавсаргасан байх ёстой аж.

Уралдааны материалыг  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур дизайны хэлтэст ирүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг ажлын хэсэг 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр дүгнэж 10 шилдэг бүтээлийг I, II, III байрт  шалгаруулна. Нэгдүгээр байр 2 хүн шагналын сан 2 сая төгрөг, хоёрдугаар байр 4 хүн 4 сая төгрөг, гуравдугаар байр 4 хүн  500 мянган төгрөгийн шагналын сантай юм.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.