Хутагт, хувилгаадууд
Мяндагтай том лам, хувилгаан хvн vv гэхээр дал мєрєє давсан их гэзэг vсээ тєрийн хар хvний байдлаар шуугаад боочихсон, жинхэнэ гvдэсхэн тєрийн хар хvн vv гэхээр хєшигний ард албан тушаалын наймаалцал хийх, МАН-ын зангаргатай гишvvний тодорхойлсноор улстєрийн “хор найруулах”-даа тун ч гаршсан нэгэн Монголын парламентад хадуулчихсан аятай л сууж байгаа. УИХ-ын дэд дарга гэх сvрхий гуншинтай энэ хvн Єршєєлийн хуулийг хэлэлцэж эхлэхээс аваад батлах хvртэл нь хуулийн нэр томьёо ашиглан, хэрхэн булзааруулах, буцаж ноцох, хэн нэгнийг Єршєєлийн хуульд хамруулахын тулд олон жил парламентад цовдлуулчихсан мэт суухдаа хуулийг хэрхэн аль тал руу нь єєрт болон, журмын нєхєддєє ашигтай байдлаар эргvvлж болохыг яруу тодоор батлан харуулав.

Энэ чухал хуулийг Монголын нийгмийн тодорхой хэсэг нvдээ бvлтэртэл харж, хvлээж суугаа. Мєн энэ хуулийн хамгаалалтад орж, ял зэмгvй салахын тулд бvхнийг хийж суугаа, татвар тєлєгчдийн мєнгєнєєс vvрч, даахын аргагvйгээр хулгайлж, шамшигдуулсан “цагаан захтан”-ууд ч бий. Тэдний эрх ашгийг хамгаалахын тулд хэн нэгэн “Хувилгаан” дvрд хэрхэн тун чадварлаг, єє сэвгvй, хуулийн хvрээнд хувирахыг ч бид бvхэн харцгаалаа. Ер нь ирээдvйн тун их шидтэй хутагт, хувилгаанууд энэ УИХ-д мєн ч олон байна санж.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-11-01 00:14:34
    Хуулийн хүрээнд хувирч байгаа бол зөв л байна.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-30 14:18:02
    Гончигоо чинь өөрийгөө зая банидын хойд дүрээр өөрийгөө аль хэдийн тодруулчихаад сонгуулиар судас барьж тан нэрээр халууны эм өгөөд юм шдээ хахаха
    103.229.121.221
    Мэдэгдсэн Хариулах