Автомашины худалдааны захуудад шалгалт хийлээ
Мэргэжлийн хяналтын газраас томоохон автомашины худалдааны захуудад шалгалт хийсэн байна. Шалгалтад 33 иргэн, аж ахуйн нэгж, хамрагдсанаас албан шаардлагын хариу ирүүлж автомашины худалдааны үйл ажиллагаагаа зогсоосон тухай албан бичгээр мэдэгдсэн есөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага байна.

Мөн битүү буюу Showroom байгууламжид худалдаа эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгж, байгууллага гадаа зогсоолын талбайдаа машин худалдааг зогсоосон байна. Бусад газруудад хяналт шалгалт үргэлжилж байгаа гэнэ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлж байгаа  101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаг ба нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад арга хэмжээ авч, газар чөлөөлөх ажлыг НӨХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд зохион байгуулан ажиллаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-10-31 12:57:06
    Zuv zuv tur ajilaa sain l hiij bga yum bn garsan shiidverte ezen bolj demjij bn
  • Гэрэл 2015-10-31 10:10:34
    Ачааллаа дийлэхээ больсон хотын төвлөрөл, түгжрэлийг багасгах зөв зүйтэй алхам шүү. Харин тэр ченжүүд нүүхгүй гээд гэдийгээд их том байхийн.
  • G.Od 2015-10-30 09:46:01
    ene ajil er n nudee olson zuw ajil bha hot baruun tal ru ga jaahan telmeer sanagdah ym
  • зочин 2015-10-30 07:56:26
    Энэ их зөв ажил шүү аль юмыг дураараа дургигчдын зоргоор зохицуулах вэ, төр зөв юман дээр, олонхийн эрх ашгийг зоригтойхон хамгаалах хэрэгтэй