Д.Эрдэнэбат: Гадаадын иргэнд газар ашиглуулах заалт нь яг хуучнаараа байгаа
УИХ дахь АН-ын бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Засгийн газрын мэдээлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал болгох үүрэгтэй ажлын хэсгийн мэдээлэл болон УИХ-ын гишүүн ч Л.Цогийн мэдээлэл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн мэдээллийг сонссон байна.  

Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуралдаан эхлэхээс өмнө нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Өчигдрөөс хэлээд Газрын тухай хуулиар худал мэдээлэл твиттер хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Ё.Отгонбаяр гишүүн твиттерээр “Өнөөдөр 18 цагаас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал хийнэ” гэсэн мэдээллийг цацсан байна. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гурав дахь парламентаа дамжин хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн 44-р зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах заалт нь яг хуучнаараа хэвээрээ орж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Асуудлыг санаагаараа тайлбарлаж, нийгмийг өдөөж, хурал цуглаан зохион байгуулах гэж байгааг хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч, ямар зорилгоор хийгдэж байгааг мэдэх  ёстой. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдүүлсэн асуудлыг тараах, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь Үндсэн хуульд харшилна” гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шударга монгол 2014-06-17 02:34:07
    ӨӨ хөөрхий ардчилсан нам гарсан биш үгээ хэлж болохгүй, жагсаж нэгдэж болохгүй ёстой жинхэнэ коммунист аргаар үзэж байна даа.Гадаадын иргэн, харъяалалгүй хүмүүс монгол улсад газар ашиглах эрхтэй болж байна уу? Би яах юм. Ийм юм гэж арай байдаггүй байх шүү
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах