Цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт хийгээд эхэлжээ
ШӨХТГ-аас  хуванцар савын зөв хэрэглэг иргэдэд нэвтрүүлэх үүднээс олон ажлыг хийж буй. Монгол Улсын хэмжээнд химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн хуванцар савыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэж байгаа нь хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг судлан түүний хор холбогдлын талаар олон нийтэд мэдээлэх, анхааруулах, цаашид ахуйн зориулалтаар ашиглахгүй байх арга замыг тодорхойлох зорилготой судалгааг саяхан хийсэн билээ. 

Судалгааны гол зорилго нь гэр хорооллын айл өрхүүдээс хүнсний шингэн бүтээгдэхүүн хадгалдаг, тэдгээр нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх, энэ талаарх иргэдийн мэдлэг хэр байгааг тодорхойлох байсан. 

Судалгаанд гэр хороололд амьдарч буй 500 иргэнийг болон “Нарантуул”, “Тоса” худалдааны төв, Ус түгээх байр, Хар хорин зах зэрэг газруудыг тус тус хамруулсан байдаг.

Тэгвэл энэ удаа хуванцар савны тэмдэглэгээг нэгтгэхийн тулд цэвэр усны үйлдвэрүүдэд шалгалт оруулаад эхэлжээ. Манайд үйл ажиллагаа явуулдаг бүхий л Цэвэр усны үйлдвэрүүд хуванцар сав ашигладаг. Тус газрууд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зориулалтын сав хэрэглэж байна уу ,үгүй юу гэдгийг энэ үеэр шалгаж байгаа ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-30 05:54:40
    Zow shvv
    122.201.31.253
    Мэдэгдсэн Хариулах