Дүрвэгч улсын Чансаа өндөр тамирчдыг Рио-гийн олимпт урилгаар оролцуулна
“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах дүрвэгч улын өндөр зэрэглэлийн тамирчинг олимпт урилгаар оролцуулна гэдгээ мэдэгджээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ  “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан дор жагсаж олимпийн сүлд дууллыг эгшиглүүлэх боломжийг ОУОХ-ны зүгээс олгоно. Тэд бусад 11 мянган тамирчдын хамт Олимпийн тосгонд байрлаж тэмцээнд оролцох болно. Энэ явдал нь бүх дүрвэгчдийн хувьд итгэл найдварын билэг тэмдэг болно гэж итгэж байна.” гэж онцлон өгүүлжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.