Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт оногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна.

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-30 04:26:43
    Mongoliin hunii erhiin undesnii kommisoo ta nar demjij ajillaj bgaan haana bgaan hamag ymiig tanaad uil ajilgaa yavuulah bolomjgui bolgoj bgaa bizdee
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-30 04:06:25
    Баяр хүргье. Энэ мэт статусаа өндөр болгоод байвал бахархалтай байна. Сайн дипломат болов.
    183.81.169.106
    Мэдэгдсэн Хариулах