Цаг нь болохоор зарлаасай
Ер нь бол төр засгаас иргэдэд юм үнэгүй өгөөд байх албагүй л дээ. Халамжийн бодлого дээр хатуу байр суурьтай, эсэргүүццэг хүмүүс ч бий. Гэхдээ аливааг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгнө гэвэл хэн ч авахыг хүснэ, Танд нэг юм өгнө гээд хэлчихвэл хүлээгээд эхэлнэ гэсэн үг. Тийм болохоор нэг бол шууд өгөх, үгүй бол өгөх тухай ярихгүй байх хэрэгтэй юм. Харин манай сонгогдсон шат шатны төрийн түшээд ард иргэддээ таалагдах юм өрсөлдөж ярих дуртай хойно доо.
 
Манай сонинд иргэдийн захидлын булан бий. Түүнээс гадна захиалагчид өөрт нь тулгарсан аливаа асуудлыг асууж сониндоо нийтэлж өгөхийг хүсдэг. Гэвч нөгөө зүйл нь ажил хэрэг болох шатандаа ороогүй байх нь элбэг байна. Тухайлбал, иргэн бүрт өмчлүүлэх 0,7 га газрыг энэ онд өгнө гээд зарлачихсан. Онлайн бүртгэл хийнэ гэдэг мэдээлэл гарахаар иргэд очоод цахим машинаар бүртгүүлчихэж байна. Гэтэл нийслэлийн холбогдох байгууллагууд нь “Төлөвлөлт нь бэлэн болоогүй байгаа. Цаг нь болохоор зарлана. Одоо бүртгүүлээд байгаа хүмүүс дахин бүртгүүлэх шаардлагатай" гэж байна. Хавраас эхлээд л иргэд “газар хэзээ өмчлүүлж эхлэх бол" гэж асуугаад байна шүү дээ.

Дахиад нэг жишээ. “Сайн өдрийн зах” ажиллуулна гэсэн мэдээлэл гарсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг иргэдэд 30 хувь хүртэл хямдралтай худалдана гээд байгаа. Үүнийг хүлээсэн хүн олон байна. Гэвч cap гаруй ярьж байгаа энэ ажлынх нь төлөвлөгөө ч алга. Албаны хүнээс сурвалжлагч явуулж асуулгахаар “Худалдаа явуулах асар майхан, газар байхгүй байна. Ярьж шийдсэн юм алга” гэдэг гэнэ. Ийм байдалтай хүлээлт үүсгэж байхын оронд бэлэн болсон хойно нь зарлаж байвал дээр биш үү.
Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.