К.Роналду өнөөдрийн тоглолтонд оролцоно
ДАШТ-ний тав дахь өдрийн тоглолт дэлхийн гурван удаагийн аварга Германын шигшээ болон энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдугаар ахлуулсан Португалийн шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм.  Эдгээр багууд ДАШТ-ний “G” хэсэгт учраа таарсан юм. Харин энэ тоглолтонд Португалийн шигшээ багийн ахлагч К.Роналдуг тоглохгүй байж магадгүй гэх айдас фанатуудынх нь дунд байсан юм. Учир нь К.Роналду бэртлийн улмаас ДАШТ-ний өмнөх нөхөрсөг тоглолтуудын ихэнхид нь оролцоогүй бөгөөд  шигшээ багийнхнаасаа тусдаа бэлтгэл хийж байсан. Тэгвэл долоо хоногийн өмнө шигшээ багийнхаа хамтаар бэлтгэлдээ гарсан ч бэртэл эргээд сэдэрсэн тухай мэдээллүүд гарсан. Ямартай ч түүний бэртэл бүрэн эдгэрсэн тул өнөөдөр орой Германтай хийх хэсгийн эхний тоглолтонд оролцохоор болсон байна. Энэхүү тоглолт манай цагаар 00:00 цагаас эхэлнэ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.