Шатахууны 45 хоногийн нөөцтэй гэв
Энэ сарын байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 57, Аи-92 авто бензин 52 хоногийн нөөцтэй байгаа аж.
 
Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байгаа талаар албаныхан хэллээ. Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83.350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг.
 
Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84.720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.