Хямралтай үед иргэдийгээ хуурамч хямдралаар даллахаа боль
Улсын маань нийслэл Улаанбаатар хот өчигдөр 376 нас хүрлээ. Хотын удирдлагууд ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулсаны нэг нь “Их хотын хямдрал" үзэсгэлэн худалдаа байв. Эдийн засгийн байдал хүндхэн, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед нийслэлчүүдийн дийлэнх нь төв талбайд болсон дээрх үзэсгэлэн худалдааг зорьсон гэхэд болно. Харамсалтай нь, хотын удирдлагууд хямралтай үед хямдралтай худалдаагаар иргэдээ далласан ч тусыг эс олов бололтой. Учир нь, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам төв талбайгаа зорьсон олон мянган иргэн сэтгэл дундуур буцсан юм.
 
Уг нь, “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ 10- 70 хувийн хямдралтай үнээр худалдаалах байлаа. Энэ л сургаар өчигдөр нийслэлчүүд ажлаа орхиж, цаг заваа алдан байж төв талбайгаа зорьсон ч үндэсний үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ санаанд хүртэл хямд үнээр зарж чадсангүй. Мэдээж үзэсгэлэн худалдааны хувьд иргэдийн сэтгэгдэл янз бүр байсныг дуулгах нь зөв байх. Нэг хэсэг нь “Боломжийн үнэтэй” гэж байхад ихэнх нь "Хямдраагүй байна” гэх үгийг дайж байсан юм. Хэдийгээр иргэдийн хөл хөдөлгөөн их байсан ч дээрх яриаг батлах шиг худалдан авалт хийж байгаа хүн төдийлэн харагдсангүй. Энгийн нэг жишээ дурдахад, дэлгүүрт долоон мянган төгрөгөөр зардаг барааг 10 мянгаас хямдраад найман мянган төгрөг гэж зарж байх юм билээ.
 
Зарим аж ахуйн нэгжийн худалдагчаас “Зарж байгаа бараа чинь үйлдвэрээсээ хэдэн төгрөгөөр гардаг юм. Дэлгүүрт яг хэдээр зардаг юм бэ” гэх асуултыг асуухад хээв нэг “Мэдэхгүй” гэх үгийг хэлж байлаа. Энэ мэтчилэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан хотын удирдлагууд, оролцож буй аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй хямралтай үед хямдралаар далимдуулж иргэдийг хуурч, бараагаа зарах гэсэн санаа нь талаар өнгөрлөө. Үр дүнд нь, намрын сэрүүнд жихүүцсэн олон нийт Улаанбаатар хотын төрсөн өдөрт зориулсан “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаанд ирсэндээ
бухимдаж, сэтгэл дундуур буцахад хүрлээ. Хямралтай үед иргэдийгээ хуурамч хямдралаар даллахаа болих хэрэгтэй шүү, хотын дарга аа.
 
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • its just business. Keep calm 2015-10-30 08:53:19
    its just business. Keep calm
    43.228.130.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-30 08:42:49
    за яахав дээ дандаа шүүмжлээд байх хэрэг байна уу, үнэгүй юм гэж хаа байхав дээ одоо, харин үнэ дагаж чанар л байх хэрэгтэй, Монголчууд хэдэн малтайгаа байхад ө...
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ENE BOL TSEVER ZALILAN BNA! 2015-10-30 07:14:12
    Araichde, 7myangiin baraag 8myangad shahaj ard tumenee hoshgoruulchijee! Amalsandaa hureed busad ornii jishigeer jild gants udaa 5O-100% zad hyamdruulchihaach!...
    43.242.243.74
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa 2015-10-30 06:39:27
    zamiin tsagdaa n mashinii zogsooloo haaj zogchihood 10 000 ogonguut shuud oruulj ch baih shig. unen teneg. zogsool haij ochnoon yum bolj ochsondoo haramsav
    202.21.124.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-30 01:26:24
    Ноолуур гэхэд л хүн үзээд ноолорчихсон юмаа үнэ хямдруулж байна ч тгэх шиг. Хэн ч авахгүй.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригт 2015-10-30 00:49:18
    Үнэндээ энэ бол ард олноор шоу хийж байна. Яг үйлдвэрээс болон бараандаа урьд нь баахан нэмчихснээ бага зэрэг хасаад л хямдрал гэж нэрлэдэг юм байна лээ
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах