Гацууртын ордын анхны санхүүжилтийг 230 сая болгон бууруулжээ
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар оролцож Гацууртын орд болон газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг шинэчилсэн талаар мэдээлэл хийлээ.

Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтад ороход бэлэн болсон төсөл гэдгийг Уул уурхайн сайд онцоллоо. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулах юм байна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болгох аж. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохирчээ. Алтны үнээс хамаарч дээрх 3 хувь өөрчлөгдөж болох бөгөөд, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэх юм байна. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож 120 сая ам.доллараар бууруулсан хэмээн албаныхан тодотголоо.
Г.Уянга  
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.