Г.Уянга: С.Баярын асуудлыг ямар учраас дарснаа хангалттай тайлбарлаарай
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Өршөөлийн хууль гарснаар Монгол төрийн ялзралыг хуулийн системтэй нь цуг гаргаж ирлээ" гэсэн юм.

Ингээд Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх /Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийг 150.3 дэх хэсэг/ гэж нэмэх гэсэн саналаар санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 57.7 хувь дэмжлээ.

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "Төрийн эрх мэдэлтэн албан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах / Эрүүгийн хуулийг 263 дэх хэсэг/ гэж нэмэх гэсэн саналаар санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 57.7 хувь нь дэмжив. Ингэснээр албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг өршөөгдөхгүйгээр боллоо.

Өршөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөс хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 270-ын 1 дүгээр зүйл/-ийг төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг мөн хэлэлцлээ.

Энэ үеэр Г.Уянга  Гишүүн “АТГ хэн бэ гэдгээ хангалттай харуулаад байгаа. Энхтөр дарга С.Баярын асуудлыг ямар учраас дарснаа хангалттай өгчихөөрэй. Нэг удаагийн өршөөлийн хуулиар энэ бүх асуудлыг шийдэхгүй. Системийн өөрчлөлөөр шийдэх ёстой. Энэ олон гэм зэмгүй аавуудын хүүхдээр далимдуулж, Н.Энхбаяр өршөөгдөх гээд байгаа ч юм шиг. Н.Энхбаяраар халхавчилж, олон эрхмүүд өршөөгдөх гээд байгаа юм шиг. Энэ байдлыг болих хэрэгтэй” гэлээ.
 
Д.Оюунбаатар гишүүн “Сонгууль болохоор нэр дэвшигчийг барьж шоронд хийчихээд дуусахаар нь гаргачихдаг. 2 бизнесмэн нэг нь гомдол гаргавал бас л бариад хорьчихдог. Одоо олон улсын байгууллагыг тоглоом хүртэл болгож байна ш дээ. Монголын авлигын индескс 80-аас 120 болтлоо буурлаа. АТГ нь хүчний байгууллагаар далайлган авч барих бус сэргийлэх ажлыг хийх хэрэгтэй.

Энэ хуульд Н.Энхбаяртай холбоотой нэг ч зүйл заалт байхгүй. Үүгээр өршөөгдөх юм байхгүй шүү . Энэ бол зориуд улс төрийн пиар явсан шүү дээ. Монголд өрсөлдөгчөө намнахын тулд хуулиар тоглодог, түүгээр намнадаг. Ийм хүмүүс хожим хойно ч гэм нь ирдэг юм" гэв.

Тус хуульийн “Хууль бусаар хөрөнгөжих гэдэг заалтыг өршөөхгүй” гэсэн УИХ-ын гишүүн Д.Ганбатын саналаар санал хураалт явуулж гишүүд дэмжлээ. Ингэснээр хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн албан тушаалтнуудын гэм бурууг өршөөхгүй болов.

Мөн Эрүүгийн 273 дугаар зүйл буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг өршөөхгүй байх саналыг гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Чуулган үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • g. davaa 2015-10-30 00:26:06
    Gants bayr ch bish olo niitiin anhaarliin tovd bgaa humuusiin hergiig yagad shiiverlej chadahgui daraad baidgaa failbarlah hetegtei
    122.201.21.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ha ha.. 2015-10-30 00:25:20
    Г. Уянга нь Г. Уянгаа бичдэг холион бантангийн орон бол Монгол юм даа ха ха ха....
    112.72.13.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2015-10-29 11:50:30
    Хууль бусаар баяжсан уянгаач өөрөө өршөөгдөхгүйгээр барахгүй цаг нь болохоор хөлөө гозолзуулах болждээ
    103.229.121.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Nergu 2015-10-29 10:33:18
    Zev asuult tavijee daanch haruylah yumuudaa
    112.120.53.224
    Мэдэгдсэн Хариулах