Нойргүйдэл нь ой санамж муудах, хєгшрєхєд шууд нєлєєлдєг
Урт наслах нь нойртой салшгvй холбоотой байдаг. Сvvлийн жилvvдэд хvний нойр маш их муудсаныг эмч нар тогтоожээ.  Yvнд олон шалтгаан байх ч орчин vеийн дэндvv хурдацтай хэмнэл, экологийн бохирдол нь нойронд сєргєєр нєлєєлдєг байна. Сvvлийн vеийн мэдээгээр 40-єєс дээш насны хvмvvсийн 53 хувь нь тогтмол тайвшруулах /нойрны/ эмийн тусламжтайгаар унтдаг гэсэн судалгаа бий. Энэ хандлага бvр залуужих тєлєвтэйд мэргэжилтнvvд тvгшиж байна.

Байнга нойр муутай явснаар хvний тархи амарч чадахгvйд хvрч, бие организм тvргэн хєгшрєх, ой санамж муудах, уур уцаартай болох, дархлаа суларч євчин зовлон ээрэх зэрэг олон таагvй “сюрприз”-тэй учрах магадлалтай.

Нойргvйдлээс сэргийлэх олон зєвлємж байдаг ч яг хамгийн тєгс бvрэн судлагдсан “авралын” жорыг шинжлэх ухаан нээж чадаагvй л байна. Хvн биенээсээ хэтэрсэн ачаанаас /тухайлбал стресс, хэрэггvй шунал, атаа жєтєє, амьдралын буруу зуршил гэх мэт/ болоод сайн дураараа нойргvйдлийн “проблемтой” учирсан гэж сэтгэл зvйчид vздэг.

Хоногт 8-9 цаг унтдаг хvмvvс урт насалдаг гэсэн дvгнэлтэнд хvрчээ. Харин хоногт 6 цаг унтдаг хvмvvсийн наслалт 10 жилээр богино байдаг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.