Хөдөө аж ахуйн бирж 31.6 тэрбумын арилжаа хийжээ

Хөдөө аж ахуйн бирж 55 долоо хоногт нийт  31.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Тодруулбал  402.7 тонн ноолуур, 250 тонн хонины завод ноос арилжсан байна.
 

Эдгээрээс хоёр төрлийн ноолуур, нэг төрлийн хонины ноос арилжжээ. Нэг богц боловсруулаагүй бараан ноолуурын ханш  өнгөрсөн долоо хоногийн эхээр 764 мянган төгрөгт хүрсэн бол долоо хоногийн эцсээр 762  мянган төгрөг болж буурсан аж. Харин боловсруулаагүй цайвар ноолуурын ханш 784 мянган төгрөгөөс 782 мянган төгрөг болж буурчээ. Түүнчлэн хонины завод ноосны арилжааг өнгөрсөн долоо хоногт  нэг удаа явуулсан бөгөөд дундаж үнэ харьцангуй тогтвортой байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.