Ц.Сандуй: Хотын хөгжлийн гарц бол Монгол улсын хөгжлийн гарц юм
МАН-ын “Бид хамтдаа” үндэсний форум дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Дөрөв дэх өдрийн форумаар зочид , төлөөлөгчид нийслэл хотын үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойд зориулаад “Нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааны  хамгийн эхний илтгэлийг Нийслэлийн МАН-ын хороон дарга Ц.Сандуй тавьсан юм.

Тэрбээр “Нийслэл хотын хөгжлийн шинэ үзэл баримтлал, Аз жаргалтай хот” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрбээр илтгэлдээ улсын хөгжил, нийслэлээс эхтэй гэдгийг онцлоод сүүлийн жилүүдэд нийслэлд тулгамдаж буй хот төлөвлөлтийн асуудал, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж, түүнээс хэрхэн ангижрах талаар санал бодлоо илэрхийлсэн. Ингээд форумын үеэр Нийслэлийн МАН-ын хороон дарга Ц.Сандуйгаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Та сая илтгэлдээ Аз жаргалтай хотын тухай нэлээд зүйлийг ярилаа. Тэгвэл энэ аз жаргалтай хотыг бий болгохын тул иргэд ямар оролцоотой байх ёстой юм бэ? 

-МАН-аас “Бид хамтдаа” форумыг дөрөв дэх өдрөө зохион  байгуулж байна. Өнөөдөр бид нийслэл хотынхоо үүсэн байгуулагдсан 376 ойн хүрээнд нийслэлийн хөгжлийн бодлогын асуудлууд сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Бидний зүгээс аз жаргалтай хот гэдэг асуудлыг дэвшүүлэн авьж байгаа. Яагаад ийм зүйлийг ярьж байна вэ гэхээр зүгээр ч нэг өдөр шууд ийм зүйл яриад эхлээгүй.

Бид өнгөрсөн гурван жилийн турш явуулсан судалгааны үндсэн дээр энэ асуудлыг гаргаж ирсэн. Иргэдээс та юу хүсэж байна вэ гэж асуухад “бид аз жаргалыг хүсэж байна “ гэж хариулдаг. Аз жаргал гэж юуг хэлэх вэ гэхээр  нэгдүгээрт эрүүл байх ёстой, хоёрдугаарт орон байртай байх ёстой, гуравдугаарт ажилтай орлоготой байх ёстой.Ингэхийн тулд улс төрчдөөс ийм нөхцөл байдлыг бүрдүүлээд тогтвортой ажлын байртай болгоод өгөөч ээ гэдэг зүйлийг л хүсэж байгаа. Тэгэхээр бид иргэдийнхээ энэ санаа бодол дээр тулгуурлаж үзэл баримтлалаа дэвшүүлэн тавьж байгаа юм.

Үзэл баримтлалаа дэвшүүлж, тавихдаа таны саяны асуусанаар хотын загварыг бий болгоно. Загварын  дагуу шинжлэх ухааны үндсэн дээр өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаа хэрэгжүүлээд, шийдээд яюъя гэж зорьж байна. 

-Хотын хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн гарцыг бид ойрын өдрүүдэд ярьж байна л даа. Миний хувьд хөгжлийн гарцыг юу гэж харж байна вэ гэхлээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, боловсрол гэж боддог л доо. Харин хотын хөгжлийн гарц гэдэг бол Монгол улсын бас нэгэн гарц юм. Тийм учраас бид хотын хууль эрхзүйн орчныг  сайжруулж, статусыг дээшлүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын үндсэн хуульд хотын тухай ганцхан өгүүлбэр л байдаг. “Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хот мөн” гэсэн. Тиймээс бид хотын энэхүү статусыг дээшлүүлэх шаардлагатай байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хотын эрхзүйн орчныг сайжруулж, шинэ хууль гаргах хэрэгтэй байна. Энэ асуудлыг би хамгийн эхний өдөр Үндсэн хуулийн асуудлаарх хэлэлцүүлэг дээр ярьж, санаа бодлоо дэвшүүлсэн байгаа. 

-Та басилтгэлдээ хот төлөвлөлтийн асуудлыг нэлээд ярилаа. Ер нь хот төлөвлөлтийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм болоо? 

-Өнөөдөр дахин төлөвлөлтийн асуудал үндсэндээ мухардалд орчихлоо л доо. Тиймээс энэ мухардлаас гарахын тулд иргэдийн санаа бодлыг маш сайн сонсох хэрэгтэй. Өнөөдөр бид тойрон хүрээлээд байгаа хэдэн нөхөд биш, яг газар  дээр нь очоод уулзалт хиймээр байгаа юм. Тэнд очихоор өөрсдөө дахин төлөвлөлтийг хэрхэн яаж хийх аргыг нь заагаад өгчихдөг. Тийм учраас бид иргэдтэйгээ ойр байх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bi 2015-10-30 02:14:55
    ene arga hemjeeg zohiosond ANIIHAN horsoj uhked humuse tiishe yavbal halna gj surduulsn gsn ene door komentchid ch gsn hoorhiis tge l ajla hij bga shde
    103.11.192.34
    Мэдэгдсэн Хариулах
  • naran 2015-10-30 00:11:52
    hotiig sunuusun hyn dee
    103.26.194.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-10-29 19:23:05
    Хотын газрыг ямар ч төлөвлөлтгүй болгосон муухай залуу
    104.174.37.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2015-10-29 19:19:52
    Монголд газрын наймаачид улс төрд орж улсаа дампууруулдаг гаж зуршилтай болжээ. М.Энхболд, Мон Ураны Наранхүү, улаан хацарт Батбаяр, Бадамжунай. Сандуй.
    150.129.143.223
    Мэдэгдсэн Хариулах
  • sandui 2015-10-29 18:19:52
    Za zailaa luivarchin chin bizda
    122.225.242.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгогч 2015-10-29 18:10:58
    Энэ нудэнд дулаахан залууд итгэл зутгэл зорилго харагдаад бна. Ямарч бсан энэ рекламчин Цагаануст луйварчнаас хамаагуй дээр санагдаад бна!
    122.201.22.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-10-29 16:07:57
    ЭЭЭЭ БУРХАН МИНЬ ЭНЭ ГАЗРЫН ЛУЙВАРЧИН ХЭДИЙД ЭЭ ИНГЭЖ ХООСОН ХИЙРХЭДЭГ БОЛОО ВЭ... ЛУЙВАРААР ОЛСОН МӨНГӨӨРӨӨ УИХ-д суух нь л дээ..ЯАСАН МӨХӨӨДДӨГ ГАР ВЭ..ЗАЙЛ
    103.26.194.77
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2015-10-29 10:41:04
    бас л нэг газрын панзчин .үйлийн үр гэж ...
    112.72.13.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Haha 2015-10-29 09:37:54
    Sandui niisleld ajillaj bhdaa yu hiisiin be hund za gesen bol za bh heregtei chamd itgej sanal ogoh hun oldohgui bhaa
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • батаар 2015-10-29 06:45:28
    сандуй залуу хїн байж хєгшчїїл шиг байгаад байж болохгїй шїї
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах