Харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна
Жил бүрийн 10-р сарын 29-ний өдрийг Дэлхий даяар Харвалтын өдөр/World Stroke Day/ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Дэлхийн Харвалтын Байгууллагаас “Би бол эмэгтэй”/I am Woman/ гэсэн уриан дор тэмдэглэхээр болжээ. Иймээс олон нийтэд хандсан томоохон компанит үйл ажиллагааг хийхийг уриалжээ.

Учир нь харвалтад эмэгтэйчүүд илүү өртөн тэдний амьдралд сөргөөр нөлөөлөх байдал давамгайлж байгаа аж. Ялангуяа чихрийн шижин, эклампсын урьдал үе, ураг зүлбуулах эм хэрэглэх, дааврын эмчилгээ, дааврын өөрчлөлттэй холбоотой байдлууд нь жирэмсний үед харвалтад өртөх өндөр эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Харвалтад хүргэж буй эдгээр өндөр эрсдэлийн талаар эмэгтэйчүүдэд илүү ойлгуулснаар харвалтаас сэргийлэх, харвалтад өртөхөөс бууруулах боломжтой.

Нийт эмэгтэйчүүдэд эрүүл амьдралын хэв маягтай байх, түүнийг амьдралдаа бүтээлчээр хэрэгжүүлэхийг уриалж байна. Харвалт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх талаар өөрийн эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдэд уриалах, бусадтай мэдээллээ хуваалцах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт заавал хамрагдахыг уриалж байна.
 
Иймээс Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн нэгдсэн эмнэлгийн Сургалтын танхимд харвалтаас  сэргийлэх сургалт зохион байгуулагдаж байна. Үүнд тус эмнэлгийн Сэргээн засалт, уламжлалт эмчилгээний тасаг, Мэдрэлийн тасаг, лаборатори, “Төв” салбарын НҮЭМ-ийн цогцолбор, зүрх судас, дотоод шүүрлийн кабинет, хоол зүйч нар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.