Их хотын хямдралтай худалдаа эхэллээ
Нийслэл хот байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэлийнхэн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь Чингисийн талбай дахь “Их хотын хямдралтай худалдаа” юм. Нийслэл хот байгуулагдсаны ойгоор уламжлал болгон Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулаад гурав дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд дөнгөж сая нээлтээ хийлээ.  Энэ жилийн хувьд тус худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ  10-70 хувийн хямдралтай үнээр борлуулж байгаа юм. Мөн сугалаат худалдааг зохион байгуулж байна. 

Цаг агаар хэдийгээр хүйтэн сэрүүн байгаа ч иргэд Их хотын хямдралтай худалдааг олноороо зорин ирсэн байлаа. Харин энд ирсэн иргэдийн ихэнх нь Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өвлийн өмд, цамц, малгайг ихэд сонирхон, худалдан авалт хийж байгаа харагдлаа. Эдгээр бүтээгдэхүүний хувьд 15-120 хүртэлх мянган төгрөгийн үнэтэй байлаа. Их хотын хямдралтай худалдаа гэж нэрлэчихээд хямдарсан зүйл харагдахгүй байна гэж бухимдах иргэн нэлээд хэд байсан юм. 

Зохион байгуулагчдын зүгээс үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ 10-70 хувь хямдруулж байгаа гэсэн хэдий ч ихэнх үйлдвэрлэл эрхлэгчид ердөө 10 хувиар бууруулсан харагдаж байлаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • болд 2015-10-29 10:46:17
    яадаг хулхи гарууд вэ
    112.72.13.248
    Мэдэгдсэн Хариулах