“Эрдэнэс тавантолгой”-н ажилчид удирдлагуудынхаа цалингийн хэмжээг дэлгэлээ
“Эрдэнэс тавантолгой”-н 206 ажилчныг Хятадын компанид шилжүүлэх болсон удирдлагынхаа шийдвэрийг эсэргүүцээд 10 гаруй хонож байна. Тэд өнгөрсөн долоо хоногт компанийнхаа төв байран дээр суулт зарлаж байсан бол энэ долоо хоногоос тайван жагсаал, цуглаан хийхээр болоод байсан. Долоо хоногийн эхний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, компанийн удирдлагуудтайгаа ямар ч зөвшилцөлд хүрч чадаагүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээс өөр аргагүй боллоо хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэд өчигдрөөс компанийн удирдлагуудынхаа авдаг цалин хөлсийг олон нийтэд мэдээлж эхэллээ. 

Ажилчдын мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төв оффис болон Уурхайн удирдлагуудын цалин 3.6-12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, тус компаний гүйцэтгэх захирал 12 сая төгрөгийн цалинтай бол үйл ажиллагаа эрхэлсэн, санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн, бүтээн байгуулалт дэд бүтэц хариуцсан дэд захирлууд нь тус бүр 7.2 сая төгрөгийн цалинтай ажилладаг байна. 

Харин Уул уурхайн газрын захирал, Захиргаа хүний нөөцийн газрын захирал, Байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны газрын захирал, Нягтлан бодох бүртгэлийн  газрын захирал, Хуулийн хэлтэсийн газрын захирал, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын захирал, Борлуулалт маркетингийн газрын захирал, Ханган нийлүүлэлтийн газрын захирал тус бүр 4.8 сая төгрөгийн цалинтай ажээ.

Удирдлагын түвшинд ажиллаж буй менежер нь 3.6 ся төгрөгийн цалин авч буй юм байна. Энд хуулийн хэлтсийн ахлах л 2.5 буюу хамгийн бага цалинтай нь гээд тооцвол төв оффис болон уурхайн удирдлагуудын нийт цалин 124 сая төгрөг байдаг байна. Уурхайн менежментийн багийнхны нийт цалин 55.8 сая бөгөөд 2.4-6.6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд урамшуулал илүү цагаа бодвол чамлахааргүй цалин авдаг ажээ.

Ямартай ч Монгол улсын хөгжлийн гарц гэж тодорхойлогдоод байгаа тавантолгойн уурхайн удирдлагууд Монголдоо байхгүй өндөр цалин хөлс авч, ажилладаг нь эндээс харагдаж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-11-13 19:09:55
    эрдэнэт үйлдвэрийн захирал сард 100сая өлөгхөн авдаг наад захын өрмийн машинист 3сая гаргаж авдагын хараал ид гэж ингэж авахгүй юм бол
    103.57.92.228
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-11-13 19:11:41
      уул уурхайн салбарт ажиллаад яадагийн бүхэл бүтэн Эрдэнэс таван толгой гээд энэ том уурхайг даргалж байгаа хүн байж 12сая авч байдаг үгүй мөн уужуу хүн бэ тэр
      103.57.92.228
      Мэдэгдсэн Хариулах
      • Зочин 2015-11-13 19:14:13
        яаадагийн дарга цэрэг гэхгүй бүгдээрээ сая төгрөгнийхөө цалингаар сараа давах ёстой гэж боддог юм уу амиа амандаа зуусан амьдрал байгаа биш дээ
        103.57.92.228
        Мэдэгдсэн Хариулах
  • Noyon soliot 2015-11-13 17:54:59
    Oyo bolildoo. Mongoliin ard tumniig unen doromjilchih yum aa. Ed nar odoi yu hiisen gej iim tsaling ard tumnii halaasnaas hulgailj bgaan . Uul uurhaig dampuuruu...
    103.57.94.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-11-13 06:44:13
    Ene oligooroh in hvvhedvvd 12 say baihdaa yaadag ym be Ard tvmeni amidral hvnd edin zasag hymarsan gee gvi bilvv
    202.179.20.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-29 17:46:03
    ene 4 sch 12 gene v gadad mongol hvn hovor im tsalin avna yu ve
    85.227.206.75
    Мэдэгдсэн Хариулах
  • 111111 2015-10-29 15:01:23
    Цалингийн хувьд ондор биш ээ, та нар оордийгоо боловсруулаачээ... Бие биендээ л атаархаж бх юм. Хэвийн, байх л цалин ш дээ
    103.26.195.187
    Мэдэгдсэн Хариулах
  • й 2015-10-29 10:11:51
    Угаасаа тайлангаа ил олон нийтэд тавьдаг биз дээ. Өндөрсөөд байх юу байгаан. Хийснийхээ үүрэх хариуцлагынхаа хэрээр л авч байна.
    122.201.21.8
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-29 09:02:24
    Vmhii lalaruud yasan undur tsalin awdag ym be bolildoo
    202.70.46.209
    Мэдэгдсэн Хариулах
  • sanaa 2015-10-29 07:17:20
    Ulsad mori, nohoi met zutgechiheed iim tsalin avch uzeegui shuu. Ene jaaluud ahmaduudaasaa ichdeggui m baih daa
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-11-13 19:17:41
      морь нохой шиг зүтгэх тархиа ашиглах 2 чинь газар тэнгэр шиг ялгаатай шдээ. Ичих биш хүнээс илүү цалин авч байгаадаа бахархах ёстой нүдээ нээ
      103.57.92.228
      Мэдэгдсэн Хариулах
  • цалин 2015-10-29 04:53:20
    Засгийн газрын агентлагийн дарга нар 5 сая төгрөгийн цалинтай байдаг гээ биз дээ. энэ цалингуудаа эргэж харвал яасан юм
    103.242.46.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-29 03:41:25
    dandaa l hen negen darga nariin huuhed hamaatan sadan bdag sh dee, ted nar ni yu ch hiideggui zvgeer l tsalin avaad suugaad bdag
    49.0.160.210
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2015-10-29 03:31:47
    тархи толгой ажиллуж мэдэхгүй улсуудад бол өндөр цалин л даа
    202.70.42.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Lo 2015-10-29 03:16:12
    Baga tsalintai bna. Neeree shuu, uunees undur tsalintai uurhainuud Mongold zunduu bii
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Tegeed 2015-10-29 00:55:41
    Tegeed a laa geed u husaad baigaa... A had yadag um...
    87.66.224.33
    Мэдэгдсэн Хариулах