Олон удаагийн үйлдэлтэй халаасны хулгайчийг баривчилжээ
 
Олон улаагийн үйлдлээр цагдаагийн “хаалга” татаж байсан халаасны хулгайчийг баривчилжээ. Энэ сард олон үйлдэл, олон оролцогчтой дараах хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн алба хаагчид илрүүлсэн байна.
 
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Төгөлдөр” төвийн 2 давхраас иргэн Ү нь энэ сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим гар утас эд зүйлээ хулгайд алдсан гэх хэргийг шалгахад уг хэргийг “Өөдөс” хочит Э гэгч үйлдсэн болох нь тогтоогджээ. Сэжигтэн этгээдийг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Хөх тэнгэр”-т оршин суугаа газраас нь баривчилсан байна.
 
“Өөдөс” хочит “Э” нь зах, худалдааны төв, томоохон дэлгүүрүүдэзс бусдын анхаарлыг сарниулж, хулгай хийдэг гэх бөгөөд шалгалтын явцад 32 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Түүнийг эд зүйл хулгайлсан эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бусад хэргүүдэд холбон шалгасан байна.
 
 Уг этгээд нь хулгайлсан гар утаснуудаа "Монтел" худалдааны төвийн гадна гар утасны худалдаа эрхэлдэг ченж гэх У, М, Н, У нарт зарж, борлуулсан байх тул хулгайн эд зүйл худалдаж авсан ченжүүдийг эрүүгийн хариуцлагад татахаар шалгаж байгаа аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2015-10-29 02:03:51
    Хулгайч нар хүнийг өрөвдөнө гэж байхгүй хамаг мөнгий нь аваад бичиг баримтыг нь хаа ч хаядаг. Гары нь тасдвал таарна. Ядарсан хүний юм авдаг өөдгүй
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах
  • balbar 2015-10-28 15:03:27
    utas hudaldaj avdag humuusiig l yanzalchih alban yosnii languun deer avdag bolchuul hend zarahiin tsagdaa gej guldiisen sdakuud er ni uursduu hamtragch sh dee
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2015-10-28 10:50:36
    Hulgaich nar bur ih davarch bn.Odoo ih baga geltgui bugded n yal ogch horihod ajil hiilgeh heregtei.100 myangaas doosh eruu uusehgui gej teneg huulia bolioch......
    202.21.106.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-10-28 09:02:21
    Tgd hulgai hiisen huniig n barichaad hulgailsan zuiliig n ezend n butsaaj ogohgui yumuu? Tsagdaa n oorsdoo avchdiimuu?
    112.72.13.224
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-28 08:35:04
    harsan yum bariad ogchihgui yasiin har amia bodood baihaar
    103.26.195.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2015-10-28 08:14:04
    Za Bumbugur deer ulaan tsaim nuden deer karma suilaad yavj bdag sh de. Terniig yax ch ugui biaj neg ix surtei gedeg ni.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах