Энэ цаг vед яаж амьдрах нь уран бvтээлчийн єєрийнх нь л ухамсар, чадвар юм
Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Т.Сэр-Од хэдэн жилийн ємнє хэвлэлд єгсєн нэгэн ярилцлагадаа “Єглєє сонссон дуу орой нь хуучирчихсан байхыг vгvйсгэхгvй” хэмээн ярьжээ. Ийн хэлсэн шиг ээ тэрбээр нийтийн дуу сонирхдоггvй орчин vеийн залууст бол тэртээд гээгдсэн дуу шиг санагддаг ч байж мэдэх юм. Харин тvvнийг мэддэг, уран бvтээлийг нь сонсдог хvмvvс єнєєг хэр нь олон сайхан дууг нь амандаа аялаж, сэтгэлдээ vгvйлж явдаг. Тиймээс энэ удаагийнхаа “Уран бvтээлч” буландаа Хилийн цэргийн дуу бvжгийн чуулгын Уран сайхны удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Т.Сэр-Одыг урьж, ярилцлаа.

-Тэр бvр хэвлэлд ярилцлага єгєєд байдаггvй ховор зочинтой уулзаж байгаадаа баяртай байна. Хамгийн сvvлд тантай уулзахад хєгжмийн тэмдэглэл бичиж байгаа гэж ярьж байсан санагдана. Энэ ажил тань юу болсон бэ, дууссан уу?

-Тийм ээ, бичээд дууссан.

-Аян замын тэмдэглэл тэр тусмаа хєгжмийн гэж тодотгохоор чихэнд их сонин, бас содон сонсогдож байна л даа. Ємнє нь энэ асуултыг танд тавьж байсан ч тодорхой хариулт авч чадаагvй шvv дээ?

-Миний бvтээлийг аян замын тэмдэглэл буюу Баруун этгээдэд зорчсон хєгжмийн тэмдэглэл гэж нэрлэж болно. Гадаадын олон орноор явж байхад тєрсєн бодол, сэтгэгдлээс vvдэлтэй л дээ. Энэ ч утгаараа хєгжмийн аян замын тэмдэглэл бичихээр шийдэн. Нийт 21 дуу, дандаа тєгєлдєр хуурын аязаас бvтсэн бvтээл бий.

-Хєгжмийн аян замын тэмдэглэл ємнє нь байсан уу, эсвэл цоо шинэ тєрєл vv?

-Манайд бол аян замын гэлтгvй хєгжмийн тэмдэглэл бараг байхгvй. Магадгvй гадны орны ганц, хоёр хєгжмийн зохиолчид оролдож байсныг vгvйсгэхгvй.

-Ингэхэд анх хєгжмийн аян замын тэмдэглэл бичих санаа хаанаас, хэдий vед тєрсєн юм бэ?

-Би єнгєрсєн хугацаанд Европын орнуудаар хэд, хэдэн удаа аялсан. Тэр vеэс л хєгжмийн аян замын тэмдэглэлийн маань санаа тєрсєн гэж ойлгох хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, шавьтайгаа хамт “Монголоо санасан сэтгэл” тєслийн хvрээнд гадаадын орнуудаар явсан юм. Тэгэхэд л хєгжмийн аян замын тэмдэглэл бичих, туурвих санаа тєрсєн. Энэ жил л гэхэд хоёр ч удаа гадаадаар аялсан.

-Ямар зорилгоор билээ?

-Уран бvтээлийн дад­­лагажих, дадлагын ажлаар яваад ирсэн.

-Хэзээ vзэгч, сонсогчдын хvртээл болох вэ?

-Миний хувьд бvтээлээ бичээд дуусчихсан гэж хэлсэн. Одоо редакторлох гэх мэтчилэн чимхлvvр, нарийн ажил vлдсэн. Бvтээлvvд маань зєвхєн тєгєлдєр хуурт зориулсан гоцлол дуунууд болохоор мэргэжлийн тєгєлдєр хуурч болон судлаачдаас зєвлєгєє авах, хянуулах юм. Энэхvv ажил дуусахаар хэвлэлтэд єгєх бодолтой байна. Тvvнчлэн хуурцаг хvртэл гаргах бодолтой явна.

-Ирэх ондоо багтах уу?

-За даа, бараг л багтаах байх. Тєлєвлєж байгаагаар бол ирэх оны хоёрдугаар улирал гэхэд бэлэн болчих байх гэж бодож байна.

-Нэг vе бол зохиолын дуучид ид мандаж, хот хєдєєгvй нийтийн дуу сонсдог болчихсон байсан. Тэр vед хєгжмийн зохиолч Т.Сэр-Од гэдэг нэрийг байнга сонсдог байлаа. Гэтэл одоо цаг vе єєр болж, тvvнийгээ дагаад таны нэр ч сонсогдохоо больжээ. Таныг хаагуур, юу хийж яваа бол гэж чих тавин чимээ чагнах хvн олон байх юм билээ?

-Єнгєрсєн хугацаанд би зvгээр суугаагvй шvv дээ. Vнэнийг хэлэхэд маш их ажилтай байсан.

-Тийм гэж vv?

-Тийм ээ, энгийн жишээ л гэхэд долоон кино, гурван жvжгийн хєгжмийг бичсэн. Тvvнчлэн мюзикль болон найрал хєгжимд зориулсан бvтээлvvд туурвилаа. Дээр нь цєєхvvл хєгжимд зориулсан бvтээл ч хийсэн байна. Гэхдээ хамгийн гол нь, хєгжмийн аян замын тэмдэглэлээ бvрэн дуусгалаа. Энэ бол уран бvтээлч хvний хувьд маш их хєдєлмєр, ажил юм.

-Нєгєєтэйгvvр хvмvvс нэг хэсэг нийтийн дуу сонсохоо больчихсон, уналтын байдал­­тай байсан шvv дээ. Харин сvvлийн vед л чадалтай хоолойтой, чадварлаг залуу уран бvтээлчид олширч байх шиг санагдах юм?

-Уналтад орсон гэдэгтэй чинь санал нийлэхгvй байна.

-Таныхаар уналт биш юм бол єєрєєр яаж илэрхийлэх вэ?

-Ерєєсєє л тоо биш чанарт анхаарч эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Энэ л чиг, хандлагыг барьж ажиллаж байна.

-Яах вэ, байж болох л хариулт. Тэгвэл залуу уран бvтээлчидтэй хамтарч ажиллахад хvндрэлтэй болон сайшаалтай тал нь юу байна вэ. Тэд хоолойныхоо цар хvрээ, хєдєлмєрч зангаараа ємнєх vеэсээ ялгарч чадаж байх юм уу?

-Одоогийн залуу дуучдыг ємнєх vетэй нь харьцуулах шаардлагагvй. Тийм ч боломж байхгvй.

-Яагаад боломжгvй гэж вэ?

-Энэ цаг vед яаж амьдрах вэ гэдэг нь тухайн уран бvтээлчийн єєрийнх нь л ухамсар, ур чадвар юм л даа. Нєгєєтэйгvvр яаж ч аргалж болохгvй хамгийн хэцvv зvйл бол цаг хугацаа. Хvн бол тухайн цаг хугацааг наашлуулж, хойшлуулж чадахгvйгээс хойш амьдарч байгаа агшиндаа л эзэн нь байх нь чухал юм. Ийм учраас тэднийг хооронд нь харьцуулах ямар ч боломжгvй.

-Vе vеэрээ л байдаг гэж vv?

-Яг зєв. Тухайн цаг хугацааны эзэн хэн бэ гэдэг vе vеэрээ л vлдэж байгаа юм.

-Таны хэлж байгаа санааг маш сайн ойлголоо. Таны шавь залуу уран бvтээлч Б.Найдандорж энэ сарын 30-нд 19:00 цагаас “Монгол бєхийн єргєє”-нд анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтынхоо нэрийг “Хайраар зєєлєрдєг хорвоо” гэж таны зохиосон бvтээлээр нэрлэжээ. Ингэхэд дуучид таны уран бvтээлээр нэрлэж байгаа хэд дэх тоглолт вэ?

-Их сонирхолтой асуулт байна. Хэд хоногийн ємнє миний шавь Б.Найдандорж бид хоёр зориуд тоолж vзсэн л дээ.

-Тэгээд ямар тоо гарч байх юм бэ?

-Миний уран бvтээлээр нэрлэж байгаа 21 дэх тоглолт нь болж таарсан. Би хувьдаа энэ тоог их бэлэгшээж байгаа. Єєрєєр хэлбэл, миний дуугаар нэрлэсэнд шавьдаа баярлаж, бахархаж байна.

-Шавиасаа их л зvйлийг хvлээж байгаа байх даа?

-Тэгэлгvй яах вэ. Аливаа тоглолтыг уран бvтээл болон хувь хvнтэй нь ойлгож харах хэрэгтэй. Мэдээж уран бvтээлч бvр єєрийн урын сангаас хамгийн сайн гэсэн бvтээлээ тоглолтодоо дуулдаг. Б.Найдандорж маань их эртнээс бэлдсэн. Зєвхєн билет зарж, мєнгє олох гээгvй. Хvнд юу vзvvлэхээ бодож, асар их тєлєвлєсєн. Тиймээс би энэ тоглолтоос нэлээн том олзыг хvлээж байгаа.

-Нэгэнт уулзсаных асуул­гvй єнгєрч болохгvй хэд, хэдэн зvйл байна. Тиймээс хоёулаа ярилцаж байгаа сэдвээ жаахан єєрчлєх нь зєв байх. Та зєвшєєрнє биз дээ?

-Тэгэлгvй яах вэ.

-Хєгжмийн зохиолчид гэж бусдыг нэрд гаргаж, олны танил болгодог гавьяатай хvмvvс. Нэг чанартай, сайхан уран бvтээлийн ард нэр нь дурсагдах тєдий байдаг шvv дээ. Эрхийнхээ тєлєє, оюуныхаа бvтээлийг vнэлvvлэх тал дээр єєрсдийнх нь vг, хэл нь жаахан дутууддаг шиг санагддаг. Эсвэл би буруу бодож байна уу?

-Манайд Зохиогчийн эрхийн тухай хууль хvчин тєгєлдєр хэрэгжиж байна. Гагцхvv vvнийг хэрэгжvvлдэг арга, зарчим нь яаж явааг мэдэхгvй. Гэхдээ Монголын яруу найрагч, хєгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах тєв нийгэмлэгийн vе vеийн дарга нар єєрсдийнхєє хэмжээнд маш сайн ажилласан. Єнєєдєр ч гэсэн дорвитой арга хэмжээг авч байна.

-Танаас би огт єєр хариулт хvлээж байлаа. Єнєєдєр бvхий л уран бvтээлчид оюуны бvтээлийг vнэлэх vнэлэмж муу гэж ярьж, хэлдэг шvv дээ. Vvнийг нуух, няцаах шаардлага байгаа гэж vv?

-Хэдийгээр тэр хvмvvс шvvмжлэл сонсоод явж байсан ч гэсэн сэтгэл нь тэр ажлыг хийх юмсан, хэрэгжvvлэхсэн гэдэг зvйлд тэмvvлж байсан. Ийм учраас л би тэднийг сайн ажиллаж байсан гэж хэлж байгаа юм. Єєрєєр хэлбэл, ємнєх дарга нар нь сайн ажиллаж байсан учраас єнєєдєр энэ асуудал урагштай явж байна шvv дээ. Тvvнээс ямар ч суурьгvй, тэр хvмvvс ажлаа муу хийсэн бол тодорхой vр дvнд хvрэхгvй байх байсан.

-Та сая тодорхой vр дvнд хvрэхгvй байх байсан гэлээ. Тэгвэл єнєєдєр ямар vр дvнд хvрчихээд байгаа гэж. Жаахан тодорхой тайлбарлахгvй юу?

-Яг наад асуудлаар чинь олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах хэмжээнд хvрчихээд байна.
Гэрээ, хэлэлцээрийн шатанд явж байна даа. Иймээс уран бvтээлчдийн оюуны бvтээлийг vнэлэх vнэлэмжийн асуудал аажмаар єєр тєвшинд яригдаж байна гэж хэлж, ойлгож болно. Гэхдээ vнэлгээний журам, vнэлэмж ямар байхыг тухайн уран бvтээлийн єєрийнх нь чанар, уран бvтээлчийнх нь идэвх зvтгэл чухал юм.

-Хєгжмийн зохиолчдын хувьд бас нэг эмзэг асуудал бол єнєєг хэр нь холбооны байргvй, тvрээсийн байранд байгаа явдал гэж бодож байна. Уран бvтээлч хvний хувьд vvнд ямар бодолтой явдаг вэ?

-Хэцvv асуудал. Чиний асууж байгаа чинь зєв. Єнєєдєр холбоо маань орон байргvй, тvрээсийн байранд байрлаж байна. Маш олон жил ярьж байгаа. Хєгжмийн зохиолчид гэж ямар ч арчаагvй хvмvvс байдаг юм гэж бодож байж магадгvй. Бид чинь vг эвлvvлээд хэлэхдээ маруухан хvмvvс шvv дээ. Уран бvтээл, хєгжмєєрєє дамжуулж л єєрсдийгєє илэрхийлдэг. Сайхан цаг ирэх байх аа. Монголын ард тvмэн хєгжим, урлагаараа цалгиж явдаг. Эрх биш байрны асуудлыг шийдэж єгєх байх аа гэж бодож, найдаж, залбирч байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.