М.Наранбаатарт холбогдох хэргийг мєрдєн байцаалтад буцаав
УИХ-ын дарга З.Энхболд МVОНРТВ-ийн захирал асан М.Наранбаатарыг , нэр хvндэд халдсан хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргаж тvvнд Эрvvгийн хуулийн 111.2-т зааснаар хэрэг vvсгvvлж шvvхээр шийдэгдэж байсан. Тэгвэл єнєєдєр Улсын Дээд шvvхийн хяналтын шатны эрvvгийн хэргийн шvvх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ємгєєлєгчийн гаргасан гомдлыг vндэслэн хянан хэлэлцсэн байна.

Тухайл­бал, М.Наран­баатарт холбогдох хэргийн мєрдєн байцаалтыг явуулах­­даа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгvй орхигдуулсан, єєрєєр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бvхий мэдvvлэг єгч болох хvмvvсийг байцаагаагvй буюу мєрдєн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гvйцэд биш явуулсан байна.

Тvvнчлэн анхан шатны шvvх энэ хэргийг шvvх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа vндэслэлээ тодорхой заагаагvй нь Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг зєрчсєн гэж vзэж, анхан шатны шvvхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шvvхийн магадлалыг хvчингvй болгон хэргийг нэмэлт мєрдєн байцаалтад буцаахаар шvvх бvрэлдэхvvн шийдвэрлэжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхөө 2015-10-28 04:32:39
    Бэлтрэг энийг шоронд хийнэ гэж зуусан хэвээрээ л байна уу.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах