"Үүл баатар”-аа үнэг чонын үлгэр шиг та аахилж, иргэд үүрсээр байх уу
Баатар цолтой, “Vvл” даргаа цас орсон биш єєрийн эрvvл мэнд болоод эд хєрєнгєє хайрлан гамнахын тулд гэрээсээ хамраа ч цухуйлгалгvй єнжчихмєєр санагдаад байна шvv, сvvлийн vед. Харамсалтай нь тийн єнжлєє гээд тань шиг хурааж цуглуулсан эд хєрєнгє, элбэг дэлбэг байдалгvй учраас иргэд єєр, єєрсдийн ажил, хичээлдээ унаатай нь “мєлхєж”, унаагvй нь тэшиж явсаар єдрийг барж байна. Та яах вэ, гэр, ажлынхаа vvдэнд албаны унаагаа сойж байгаад vсэрч бууж, суугаад учраа олчихдог юм байж.

Нийслэлийн тєсвєє єєд нь татах гээд сэдсэн, нэхээд байгаа татварыг чинь бvрдvvлдэг ард олон харин хоёр єдєр их л зутруухан єнжлєє. Амралтын єдрvvдэд орсон энэ оны сvvлчийн гэж хэлж болохоор бороо, тvvнийг дагаж уйлагнан унасан цас нийлээд зам, гудамж талбайг бvрхэн замбараагvй байдал vvсгэх дєхсєнийг эрхэм та бодвол єндєр хар байшингийнхаа цонхны цаанаас харж амжаагvй л байлгvй. Дээрээс харахад бид дэндvv жижиг болохоор.

Уг нь таны тэргvvлж буй Улаанбаатар хотод НИТХ-ын Тэргvvлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мєрдєх журамд єєрчлєлт оруулсан байдаг юм билээ. Тvvндээ байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хvртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшvvлэхээр заасан байдаг.

Єєрєєр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллагууд vйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хvртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар vйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах vvрэгтэй гэсэн vг. Журмын дагуу аж ахуйн нэгжvvд vйл ажиллагааныхаа тєлєвлєгєєнд хєрєнгє тєлєвлєж, тухайн орчноо тохижуулж, цэвэрлэх ёстой бєгєєд 50 метр хvртэлх цас мєсийг арилгахгvй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хvртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.

Мєн Замын хєдєлгєєний аюулгvй байдлын тухай хуульд нийслэл, дvvрэг, аймаг, сумдын Засаг дарга нар болон Иргэдийн хурал цас орсон даруйд тухайн нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мєсийг арилгахыг шаардах vvрэгтэй аж. Хэрвээ биелvvлэлгvй албан тушаалтан, хуулийн этгээдvvд зам, замын байгууламжийн засвар арчлалтыг стандартын дагуу хийгээгvйгээс замын хєдєлгєєний аюулгvй байдлыг хангахад саад учруулж, зам тээврийн осол, хэрэг гаргах нєхцєлийг бvрдvvлсэн, зам тээврийн осол, хэрэг гарсан тохиолдолд хариуцлага хvлээж, учирсан хохирлыг нєхєн тєлнє. Тухайн зєрчлийг арилгуулж, албан тушаалтныг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр, хуулийн этгээдийг нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгохоор тус тус заасан байдаг.

Гэтэл амралтын єдєр орсон нойтон, цас борооны улмаас хальтиргаа, гулгаа ихээр vvсч, зам тээврийн осол нэмэгдсэн. Vvний улмаас нийслэлийн Замын цагдаагийн газарт зєвхєн хальтиргаа гулгаанаас vvдэлтэй 25-26-ны єдєр 449 дуудлага бvртгэгджээ.

Бvртгэгдсэн ослуудын ихэнх нь хотын захын хорооллуудад гарчээ. Тухайлбал Согинохайрхан дvvргийн Баянхошууны єгсvvр замд ням гарагийн 19 цагийн орчимд хальтиргаа, гулгаа ихээр vvсч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгvй болжээ. Иймээс тус дvvргийн замын цагдаагийн байцаагч "Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" vйлдвэрлэлийн газраас тусламж хvсч, дуудлага єгчээ. Дуудлагын дагуу 20 цагийн vед "Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ийн машин очиж, тус замд хоёр тонн цас, мєс хайлуулах бодис цацаад явжээ. Харамсалтай нь цацсан бодис хангалттай хэмжээнд замын мєсийг хайлуулаагvй учир дахин Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс тусламж хvсчээ.

Энэ мэтчилэн таны эргэн тойрон буюу хотын тєв замуудад хайлуулах бодис зэргээ цацсан ч захын, гэр хорооллын гудамжуудыг огт тоохгvй орхиж байгаа нь зvйд нийцнэ гэж vv. Тvvнчлэн ГССVТ-д 25-26-ны єдєр 392 осол гэмтэл бvртгэгдсэнээс 20-иод нь зєвхєн хальтиргаанаас болж бэртсэн гэнэ. Мэдээж vvнээс гадна зам тээврийн осол ч нэмэгдэнэ гээд бодохоор цєєнгvй хvний эрvvл мэндийг гаргуунд нь гаргаж байгаа юм биш vv.

Явганаасаа бэртчихлээ гэхээр зарим хvн жуумагнаж шоолох аядах ч vнэндээ бол цас, мєсєє цэвэрлэчихдэггvй нийслэл, тэднээс зєвшєєрєл авсан байгууллагуудын буруугаас л болоод байгаа хэрэг. Нэгэнт журмандаа заасан бол тvvнийгээ хэрэгжvvлэхгvй бол дарга нар нь баахан дvрмээр далайлгаад дунд нь иргэд ийнхvv хохирч vлдэх болоод байна. Явганаас болоод бэртчих вий гэсэн дээ иргэдийн хувьд тэмтчиж, гэтэхээс аргагvй байдалтайгаар хоёр єдрийг єнгєрєєлєє. Харин орой хэрд бол хэлэх ч юм биш. Тєвийн гудамжуудаар ч бол яая гэхсэн. Хvний хєлийн мєрєєр цас, мєс нь хайлаад зам татчихсан байсан. Єндєр, сvрлэг барилгуудын булан тохой, нар vздэггvй газар хийгээд хотын захын дvvргvvдэд бол амьдрал дэндvv бvрхэг байсныг нуух юун.

“Vvл” баатар минь “vvлтэй” тэнцvvлэх шахсан єндєр байшиндаа суугаад vнэг адил аахилж байх зуурт чинь єнєє хэдэн иргэн чинь таньд хууртсан чоно шиг хамаг дvрэм, журмыг чинь vvрч, дvvрч явсаар гэмтлийн эмнэлэгт бvгдээрээ залрах нь шиг байна шvv.

Ядаж байхад та болоод таны нєхєд чинь энэ євєл 575 тонн хайлуулах бодис, 20 тонн давс нєєцєлсєн гэсэн шvv. Улс орны эдийн засаг муу байна гээд "Нийтийн vйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" хэмнэлт гаргаж, хайлуулах давс, бодисын нєєцєє єнгєрсєн жилийнхээс 125 тонноор багасгасан юм байх. Тvvнийхээ 61 тонныг нь зарцуулчихлаа. Vлдсэн хугацаанд vлдсэн хэсгийг нь мєн л таны явах хотын тєв хэсгийн замаар цацаж гулгааг тань арилгах болж байна. Нийтийн ємчийн талбайгаа ядаж хотын тєв, зах гэж ялгалгvй арчилж, анхаарал хандуулж байл даа, гуйя.

Тэр хотын захад чинь нийслэлд данстай нэлээдгvй мянган иргэн амьдарч бас ажилладаг юм. Ядахдаа та нийслэл хотоо тэлж байна гээд захын дvvргvvдээ гадагш нь тvрж байгаа биз дээ. Тийм атал иргэдээ ингэж алагчилж болохгvй биз дээ.

Эрvvл орчноо байг гэхэд аюулгvй газар амьдармаар байна шvv дээ, Монгол Улсын Vндсэн хуулийнхаа дагуу.
 
Өглөөний сонин
Б.Төгөлдөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗАК 2015-10-29 02:48:36
    ЯМАР Ч ХҮН ЗАСАГ БАРЬЖ БАЙСНААС ҮЛ ХАМААРААД БАЙГАЛИЙН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ӨМНӨ ХҮНИЙ ХҮЧ МӨХӨСДДӨГ ЮМ БАЙХАА.
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2015-10-28 17:38:12
    Юманд хязгаар гэж бг, худлаа айхилж болдог юм бна элэнцэгнээ баатар, иргэнд дэндүү хохирч бна
    122.201.24.148
    Мэдэгдсэн Хариулах
  • kiki 2015-10-28 15:45:21
    Uul niisleliin darga bolohoos umnu boroo tsas ordoggui bi haltirch unadaggui.eruusuu mus togtdoggui ih saihan bj bilee ntr geech nerteigeer ni hahaha
    111.127.35.11
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-10-28 15:03:18
    Ynen yum bichjee.yavgan hynii zamaa ali ch gazar tseverlehgui bga sh de
    122.201.31.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolioch 2015-10-28 13:20:37
    Sturguunii baigalna gej awgai darga nart daldganaj guihees uur ajil hiideg hun uu.urlag soyoliin bolowsrolgui awgai gedeg biz de
    150.129.142.159
    Мэдэгдсэн Хариулах
  • He he 2015-10-28 13:18:21
    Am ni soliordor shige ajla hiigeechee uulee. Ichdeggui yum uu
    150.129.142.159
    Мэдэгдсэн Хариулах
  • новш 2015-10-28 12:48:28
    СТӨ-ний арын явган хүний зам хэрэг алгаа. бүгд л алцганасан юм явах юм. гадаадын хүн ч алцганаж байх шиг. бараг цаг гаран баруун зүүн уулзварын хооронд алцганал...
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-28 04:55:11
    Амаржаргалыг шударга үнэний төлөө ад үзэгдэж байгааг хүмүүс ойлгоорой.
    49.0.195.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2015-10-28 04:55:10
    Ene teneg hulgaich hudalch luivarchin aluurchin geed huzuugui tARVAGIIN beleglesen baatar nerendee ahadsan malaar udirduulj baigaadaa gutarch baina
    103.229.121.45
    Мэдэгдсэн Хариулах
  • өө 2015-10-28 03:33:01
    шалгалт оруулаач их л юм гарна даа
    203.194.116.35
    Мэдэгдсэн Хариулах
  • бага үүл 2015-10-28 03:30:53
    үүлээ салхинд хийсэг т1 гар дүнхүү
    202.21.106.148
    Мэдэгдсэн Хариулах
  • aa 2015-10-28 02:59:18
    hotiin tuvlurliig burruulah ajil hiihgui esregeer ni ajil hiih jm.ger horoololiig barilgajuulna gd hot toiruulaad ger horoolol baiguulaad bga ni ...
    112.72.13.83
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-28 02:17:19
    shalchisan uvgun boljdee tsag tsagaaraa bdggui ix yum bodood xereggui
    182.160.1.70
    Мэдэгдсэн Хариулах