"Гацууртын орд ба Шантаажлагчид" сэдэвт хэвлэлийн бага хурал болно
09.00 цагт: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс –Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулна. Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.
 
09.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд хуралдана. Тус хурлаар хууль бус ан агнууртай тэмцэх , урьдчилан сэргийлэх хяналт шалгалт"-ын дүн, хууль бусаар ойн дагалт баялаг, мод бэлтгэлт, тээвэрлэлтэнд урьдчилан сэргийлэх хяналт хийсэн тухай, нөөшилсөн даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай хэлэлцэх болно.
 
09.00 цагт: "Ногоон карт" аяны хүрээнд олон нийтээс ирүүлсэн санал болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэвшүүлсэн саналыг нэгтгэн танилцуулах уулзалт Эрүүл мэндийн яаманд болно.
 
10.00 цагт: "Нийслэлийн өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдэд  НЗДТГ-т шагнал гардуулна.
 
10.30 цагт: Газар хөдлөлт, үер, ус, гал түймэр гэх гамшиг буюу онцгой байдал үүссэн үед иргэдэд мэдээлэх гурвалсан мэдээлэл дамжуулах сүлжээг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо " G mobail" компанитай хамтран нээж байгаа талаарх хэвлэлийн бага хурал МУЗН-ийн төв байранд болно.
 
10.30 цагт: Нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановын тоглолтын талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал "The Corporate hotel & Convention centre"-ийн 5 давхар дах Улаанбаатар танхимд болно.
 
11.00 цагт: "Монгол байгаль дэлхийд ганц" ТББ-аас "Гацууртын орд ба Шантаажлагчид" сэдэвт хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.
11.00 цагт: Манай улсад 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа "Дэлхийн манлайллын чуулган"-ы талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.
 
11.00 цагт: Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 сая ам.долларын тоног төхөөрөмж гардуулах ёслол болно. Ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Энэтхэгийн Элчин сайд Сомнат Гош, HMTI компанийн төлөөлөгчид оролцоно.
 
11.30 цагт: УИХ-ын сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг 7 зүйл заалтаар зөрчсөн хэмээн үзэж Монголын залуучуудын холбооноос Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт: БОНХАЖЯ-ны "Нээлттэй цаг" уулзалт, ярилцлага тус яамны Хаан танхимд болно. Уг арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, ТНБД Ц.Цэнгэл болон яамны бүх газар хэлтсийн дарга нар оролцоно.
 
12.00 цагт: "Монгол-Хятадын анхдугаар экспо" арга хэмжээний Мах, махан бүтээгдэхүүний форумд оролцоод ирсэн ХХААЯ-ны төлөөлөгчид болон Мах бэлтгэлийн компаниуд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно.
 
12.00 цагт: “Босоо хөх Монгол” бүлгэмээс “Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайд 4-5 булш шинээр олдсон талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт: "Монгол-Хятадын анхдугаар экспо" арга хэмжээний Мах, махан бүтээгдэхүүний форумд оролцоод ирсэн ХХААЯ-ны төлөөлөгчид болон Мах бэлтгэлийн компаниуд мэдээлэл хийнэ. Арга хэмжээ ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно.
 
12.00 цагт: Халхгол чөлөөт бүс байгуулах 75-р тогтоолыг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал Чингисийн талбайд болно.
 
12.30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
13.00 цагт: ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Архивын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй телевизүүдээс тус бүр нэг зураглаачийг хамруулсан сургалт семинар Архивын Ерөнхий газар 1 давхарын сургалтын танхимд болно. /Туушин зочид буудлын зүүн талд/
 
14.00 цагт: ХБНГУ-ын Wirtgen группын SP 500, АНУ-ын Gomaco брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур, авто замын бусад материалаар гүйцэтгэсэн Сонсголон чиглэлийн 5.5 км даацын замыг нээх ёслол "Монос"-ын уулзвар дээр болно.
 
15.00 цагт: Улсын болон хувийн 760 сургуулийн нийт 7600 залуу уншигчдад "Охидын ухаалаг хөтөч", "Хөвгүүдийн ухаалаг хөтөч" ном гардуулах ёслол 24-р сургууль дээр болно.
 
15.30 цагт: Монголын резидент эмч нарын Анхдугаар Их хурал АШУҮИС-ийн Оюутны Соёлын төвд болно.
 
18.00 цагт: Утааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор манай хамт олон Гадаад болон дотоод орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, бохирдуулагчдаас гэр бүл, үр хүүхдээ хэрхэн хамгаалах талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, хувь хүний ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” цуврал сургалт, семинар Сөүлийн гудамжинд байрлах Peaberry café-д болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.