“Facebook” хайлтын илэрцээ өргөжүүлэв
“Facebook” гишүүдийнхээ ажлыг хялбарчилж, хоёр триллион нийтлэлийг хайлтын сандаа нэмжээ. Ийнхүү өөрчилснөөр хүмүүс мэдээ, мэдээлэл хайхад хуучин нийтлэлүүд ч хайлтын илэрцэд багтах бөгөөд "Facebook” хэрэглэгчдээ хадгалж үлдэх гэсэн оролдлогуудын нэг хэсэг болж байна.
 
“Facebook” –т өдөр тутам 1.5 тэрбум хайлт хийгддэг байна. Уг өөрчлөлтөөс улбаалан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид мэдээллийн байгууллагууд, хамгийн ойр дотны хүмүүс, үл таних хүмүүсийн нийтлэлийг ч хайлтаар харах юм.
 
Мөн хуучин нийтлэлийг нь хэн харах боломжтойг хэрэглэгчид тохируулах боломжтой. Одоогийн АНУ-ын  хэрэглэгчид өргөжсөн хайлтаар хайх боломжтой байна. “Уг шинэчлэл “Facebook”-г саяхан “Moments” хэмээх ижил төстэй систем танилцуулсан  “Twitter’’-тэй шууд өрсөлдөөнд оруулж байна” хэмээн Кейтлин Макгарри бичжээ.
 
"Facebook” “Twitter’’-ээс харьцангуй олон хэрэглэгчтэй тул энэ систем ч хүрэлцээгээр өргөн байх болно гэжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.