МҮОНТ уучлал гуйжээ
МҮОНТВ-ийн ММ агентлагаас бэлтгэн хүргэдэг Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 2014 оны хоёрдугаар сарын 12-ны мэдээллээр БСШУЯ-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн хөтөлбөрөөр  ЕБС-ийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хассан мэтээр мэдээлсэн.

Үнэндээ тус мэдээллийн хөтөлбөрөөр СБТГ-ын дарга Б.Насанбаяраас авсан ярилцлагаа гаргахдаа түүний яриагүй зүйлийн талаар болон бодит байдалд нийцээгүй мэдээлэл түгээж  олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн. Энэ нь  Б.Насанбаяр гэдэг хувь хүний нэр төр болоод БСШУЯ-ыг төлөөлж ярилцлага өгсөн төрийн албан хаагчийн ажил хэргийн нэр хүндийг унагаагаад зогсохгүй салбарын бодлогыг гуйвуулсан мэдээлэл болохыг шүүхийн шийдвэр нотолсон байна.

МҮОНРТ-ийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9.3-д “Олон нийтийн радио, телевизээр худал ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх үүрэгтэй” гэж заасны дагуу энэ сарын 24-ний өдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө  БСШУЯ-ны бодлогыг гуйвуулсан мэдээлэл олон түмэнд хүргэсэндээ БСШУЯ болоод газрын дарга Б.Насанбаяраас  уучлал хүсжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2015-10-27 19:21:44
    said halagdaj bsnaas neg nevtruulegc c yum uu zuraglaac halagdsan ni deeer shdee
    83.85.72.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.Батбаатар 2015-10-27 16:07:26
    Мэдээллийн хэрэгслэлээр янз бүрийн худал ташаа мэдээлэл хийхэд /ЭВЛҮҮЛЭГ,МОНТАЖ,хэлээгүй үгийг хэлсэн мэтээр гүтгэж/ нэр төрд халдвал ямар хариуцлага хүлээдэг ...
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-27 13:17:30
    Уучлал гуйгаад зогсох бишээ Оюундарь дарга нь огцорч байж залруулагдах ёстой шүү
    103.229.121.221
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-27 10:03:05
    Уучлал гуйгаад л боллоо юу.Түмний итгэлийг яаж эргүүлж олж авах юм бол.
    202.179.28.3
    Мэдэгдсэн Хариулах
    • zolboo 2015-10-27 14:41:28
      Solior
      219.76.144.27
      Мэдэгдсэн Хариулах
  • d 2015-10-27 09:38:11
    xe tegeed itgel baohgui bolloo. yamar medeenii eh syrvaljid itgeh be? BBC CCTV deer yum uu.
    203.194.116.13
    Мэдэгдсэн Хариулах