Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хийсэн ажлыг нэг үзүүлэлт болгон үнэлж, дүгнэдэг байх зарчмаар ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн тус хорооны 2015-2016 онд хийх ажлын чиглэл, Цэвэр агаар сангийн 2015 оны ажлын явцын сонсгол, сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашид нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал зэрэг асуудал хэлэлцлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ... 2015-10-27 08:33:12
    zaaa naad horoo chini baigaaguitei ijil uil ajillagaa yavuulna alban tushaaltnuud ni mungunuus ni idchihne heden huniig amarhan bayjuulahaas uur ur dun baihgui ...
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах