Засгийн бүтцийг өөрчлөх төслөө татах эсэхийг хэлэлцэж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Засгийн газраас төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор 2015 оны тодотгол болон 2016 төсвийн төсөлтэй хамт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлд Засгийн газрыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн есөн яамтай ажиллахаар  тусгасан.

Тэгвэл Ерөнхий сайд уг хуулийн хуулийн төсөл татан авах бичиг барьжээ. Тэрээр ирэх оны эхний өдрөөс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэжээ. Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тогтворгүй байдалд орох нь муу үр дагавар үзүүлнэ. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг эгүүлэн татаж байна” гэжээ.

 Засгийн газар төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоосоо ухрахгүй бөгөөд уг асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд бичигтээ онцолсон байна. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-27 05:36:57
    Ийм л орон гаран юмнууд төр засагт ажиллахаар улс орон унах энүүхэнд биз дээ, өршөөлийн хууль батлаад 7 хоногийн дараа хоригийг хүлээж авна, яг галзуу хүн
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах