Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах  магадлалтай
Төвбанкны шинжээчид ирэх оны төсвийн төслийг судлахад орлого 1.2 их наяд төгрөгөөр тасрах магадлалтай гэж тооцсон байна.

Ирэх онд орлого 6.9, зарлага 7.8 их наяд төгрөг байна гэж Засгийн газар төсвийн төсөл боловсруулаад байгаа. Тэгвэл эдийн засаг хүндхэн, ашигт малтмалын  дэлхийн зах зээлийн үнэ хямдарч буй зэргээс шалтгаалан төсвийн орлого тасарна гэж шинжээчид таамаглажээ. Иймд зарлага энэ хэмжээгээр  танах, цаашлаад  алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

дуулгахад Монголбанкныхан энэ жилийн төсвийг хэлэлцэж байх үед төсвийн орлого 900 тэрбум төгрөгөөр тасарна гэж тооцож байсан. Өнгөрсөн сарын байдлаар энэ оны төсвийн орлого төлөвлөснөөс 800 тэрбум төгрөгөөр  дутаад байгаа билээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхүү 2015-10-27 05:09:58
    Өндөр хөгжсөн орнууд төсөвтөө түүний зарцуулалтан ард түмэн хяналтаа тавьж чаддагт л байгаа бид хэзээ эзэн байж чадах вэ
    112.72.13.213
    Мэдэгдсэн Хариулах