Цэргийн алба хааж буй залуусыг төмөр замын ажилд дайчилна гэв
УИХ дахь АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа таван асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн тус бүлгийнхэн уламжлал ёсоороо Ерөнхий сайд болон УИХ-ын даргын мэдээллийг сонсчээ. Мөн 2015 оны Төсвийн тодотгол, 2016 оны Төсвийн төслийг хэлэлцэх байсан ч ажлын хэсгээс уг асуудлыг дахин нягталж хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн учир хойшлуулжээ. Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвецид нэгдэх хуулийн төсөл байжээ. Тус бүлэг уг асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Монгол улс байнгын төвийг сахих орон болох төслийг хэлэлцээд Аюулгүй байдлын байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна.
 
АН "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны бодлого''- ыг санаачлан хэрэгжүүлэхээр болсон талаараа энэ үеэр сэтгүүлчдэд дуулгалаа. Уг асуудал болон бүлгээр хэлэлцсэн бусад асуудлуудын талаар УИХ-ын дарга З.Энхболд болон тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.
 
Эдийн засгийг сэргээх богино хугацааны бодлогын талаар УИХ-ын дарга З.Энхболд “Томоохон төслүүд явуулж авто зам, төмөр зам баръя гэхээр боловсон хүчин байдаггүй. Гадны орноос ажиллах хүчнийг авдаг. Одоо үүнийгээ болиод дотоодоосоо мэргэжилтэй хүмүүсээ авъя. Ингэхийн тулд цэргийн албаа ашиглъя. Төмөр замын цэрэг, барилгын цэргээс цэргүүдийг авъя гэж байгаа юм” гэлээ. Дээрх цэргийн ангийн цэргүүдийг одоогоор санхүүгийн асуудал нь шийдэгдээд буй Гашуун сухайт, Сайншанд, Бичигтийн чиглэлийн төмөр замыг тавихад ажиллуулах юм байна. Эдгээр төмөр замуудыг барихад 10.000 ажиллах боловсон хүчин хэрэгтэйг УИХ- ын дарга З.Энхболд хэлж байна.
 
29 нас хүртэлх 180.000 мянган ажил хайдаггүй, сургуульд сурдаггүй, эцэг эхээрээ тэжээлгэдэг залуус байдаг байна. /Хөдөлмөрийн яамны судалгаа/. Үүний 50 хувь нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэгэхээр 90 мянган залуу цэрэгт явах боломжтой аж. Эдгээр залуусыг төмөр зам тавих бүтээн байгуулалтын ажилд дайчлах юм байна. Уг ажлыг Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалахын яам хамтарч зохион байгуулах аж. Залуус МСҮТ-д сурч мэргэжилтэй болохын сацуу төмөр замын ажилд цалинтай ажиллах аж. Мөн цэрэг, эх оронч үзэлтэй болж хөдөлмөрөөр хүмүүжих сайн талтай гэж УИХ- ын дарга З.Энхболд хэлж байна.  Ажилчдад өгөх цалин нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүй гэж АН-ын бүлэг үзжээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-31 04:53:37
    Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг.
    122.254.127.34
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-28 00:20:40
    12 онд АН гараад буруу бодлого явуулж энэ олон залуусыг ажилгүй болгосон, хэдэн мянган аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьсан, эд нарыг гай дуусахгүй нээ
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэгмээрсэн дээ 2015-10-27 18:39:36
    Зөв байна тэднийг сургаад ажил хийлгэж хэрэгтэй. Зүгээр тэжээгээд байхаар. Хятадаас ажиллах хүч оруулж ирсэнээс л ашигтай тусна даа. Тэд чадна.
    151.159.104.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭНХЭЭ 2015-10-27 13:20:39
    гадныхнаар юмаа бариулж байснаас аль дээрийн ийм арга хэмжээг авах бсан юм.Одоо Тавантолгойгоо өөрсдөө гардан ашиглая.
    112.72.13.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-10-27 08:31:06
    Бүтээж хийх гэж байгаа бол дэмжнээ
    112.72.13.145
    Мэдэгдсэн Хариулах
  • enkhbold 2015-10-27 06:22:36
    017-r angi hyrandaa Baldanochir, 338-r angi hyrandaa Nimsuren nariig avilgatai temtseh gazar shalgaval ch ih yum garna daa.barilgiin tsereg ch hetsuu dee.... ...
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
    • АТГ 2015-10-27 06:33:57
      чадахгүй
      112.72.11.67
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-27 05:39:06
    16 оны сонгуулийн дараа АН-ынхан төмөр замд ажиллах юм байна даа, зөндөө хүн шоронд орох байх, ямар ч байсан сонгуулийн дараа ажилтайл юм байна, энэ намынхан
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
    • МАХН 2015-10-27 06:37:01
      төмөр замын далангын шороон далан доор хүүрнүүдийг хийчэх.
      112.72.11.67
      Мэдэгдсэн Хариулах
      • Ийм муухай амтай хүмүүс цөөхөн байгаасай 2015-10-27 18:41:18
        Чи яасан билэггүй юм бичдэг хүүхэд вэ? Бид ингээд байвал хөгжих үү сайжрах уу? Энэ чинь сайхан мэдээ байна ш дээ ядаж тэдний булчин шөрмөс нь чангарна биз дээ. ...
        151.159.104.226
        Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-10-27 02:14:10
    Шоронгийнхныг бас сайн ашиглах хэрэгтэй. Дараа жил сонгуулийн үеэр зөндөө хүн шоронд орно. Тэднүүсээр бас төмөр зам бариулах хэрэгтэй.
    112.72.13.31
    Мэдэгдсэн Хариулах