Р.Бурмаа сайдын шийдвэр олон нийтийг залхаахад хүргэжээ
Сүүлийн үед сайд дарга нарын шүдний өвчин болж буй газар нь Дорнод аймаг болчихлоо. Учир нь УИХ-аар чөлөөт бүс байгуулах 75дугаар тогтоолыг яаравчлан батлуулсан нь халхголчууд төдийгүй олон нийтийг бухимдахад хүргэсэн юм. Тодруулбал, уг тогтоолын дагуу Буйр нуураас Халхгол сумын төв хүртлэх 500 мянган га газарт Чөлөөт бүсийн тухай хууль үйлчилж, нутгийн иргэд зөвшөөрөл авч нэвтрэх, гадны иргэд 30 хоног визгүй зорчих, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд гадаад ажилчдыг хүссэн хэмжээгээрээ оруулж, суурьшуулан амьдруулах хууль эрхзүйн орчин нээлттэй болсон гэсэн үг.
 
Иймээс уугуул нутгаа хамгаалах иргэдийн хөдөлгөөн улам бүр эрчимжиж, төр засаг шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихэд бэлэн буйгаа илэрхийлсээр байна. Үүнийг нь хүлээж авдаг нэг ч эрх мэдэлтэн байхгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл долоон жийп машин хөлөглөсөн Р.Бурмаа сайд албаны хүмүүсийг дагуулан “Чөлөөт бүс” байгуулах ажлаа танилцуулахаар Халхгол сумын "Ялалт баг" дээр очиход нутгийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, тэднийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж үүднээсээ буцаажээ. Ямартай ч уг эсэргүүцлийн хөдөлгөөн одоог хүртэл тус сумын төвд үргэлжилж, 75 дугаар тогтоолоо цуцлахгүй бол манай нутагт хөл тавих хэрэггүй гэх үгийг эрх мэдэлтнүүдэд дуулгасаар байна. Эх сурвалжийн хэлж буйгаар ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй ажлын хэсгийнхэнийг очиход тус сумын 400, 500 иргэн гинжин хэлхээ үүсгэн, эгнээ болж зогсоод эсэргүүцлээ илэрхийлж дотогш оруулахгүй хэмээжээ.
 
Иргэд “Чөлөөт бүсийг хүчингүй болго” хэмээн цаг гаруй хугацаанд хашгирч эсэргүүцлээ илэрхийлсэн талаар тэд мэдээлж байсан юм. Хамгийн гол нь Халхголын хөрс хэт эмзэг учраас чөлөөт бүсийн ашиглалтын явцад амархан элэгдэж, эргэн төлжихгүй болтлоо доройтох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Тиймээс тус газарт Чөлөөт бүсийн онцгой дэглэм мөрдөгдсөнөөр нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөх, гаалийн татвар тэг хувь учраас Монгол Улсын эдийн засагт ашиггүй нөхцөл байдал үүснэ гэх зэрэг олон эрсдэл бий аж. Саяхан Халхгол сумын 1600 гаруй иргэд Чөлөөт бүсийг цуцлуулах тухай өргөдөлд гарын үсэг зурж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн.
 
Түүнчлэн УИХ-ын 10-аад гишүүн хамтарч, Халхголыг Чөлөөт бүсийн хуулиас “сугалж гаргах” тухай тогтоолын төсөл санаачлаад байгаа. Уг төсөл дэмжигдвэл Халхгол чөлөөт бүсийн тухай 75 дугаар тогтоол хүчингүй болох юм. Яг үнэндээ манай улс худалдаа, эдийн засгийн дөрвөн чөлөөт бүстэй. Одоогоор Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн талаар ихээхэн яригддаг ч Чойр болон Цагааннуурын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн талаар мэдээлэл хомс байдаг. Уг нь хоёр хөрштэйгээ чөлөөт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлж улсын эдийн засгаа томруулах зорилготойгоор эдгээр бүсийг байгуулж байсан түүхтэй. Гэтэл энэ зорилго биелэгдээгүй, анхны төлөвлөж байсан мастер төлөвлөгөө зөвхөн хэдэн хуудас цаас төдий зүйл болон хувирсан юм.
 
Тэгэхээр өмнөх дөрвөн чөлөөт бүсээ айл шиг төвхнүүлж чадаагүй байж тав дахь чөлөөт бүсийг бий болгохоор зэхэж Халхгол сумыг бусдын хоол болгоод дуусгах нь лавтай. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүс байгуулах нэрийдлээр Алтанбулагт 23 тэрбум төгрөг, Замын-Үүдэд л гэхэд Хятадын хөнгөлөлттэй зээлээр 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж ярьдаг боловч Замын-Үүд хөгждөггүй, харин хэдхэн алхамын цаана байгаа Хятадын Эрээн хот танигдахгүй болтлоо өөрчлөгдсөнийг хүн бүхэн мэднэ.
 
Түүнчлэн ОХУ-руу визгүй зорчдог болсноос хойш дуулиан, шуугиан тариад байсан Алтанбулагийн чөлөөт бүс бас л бараа сураггүй болсон.
 
Уг нь энэхүү чөлөөт бүсийг Ази-Европыг холбосон оновчтой байрлалтай хэмээн тухайн үеийн эрх мэдэлтнүүд тодорхойлж байсан ч өдгөө өөрчлөгдсөн зүйл ч үгүй арваад жилийг ардаа орхичихоод байна. Ямартай ч энэ мэтчилэн гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл одоогоор алга байхад дахин “Халхгол” чөлөөт бүс байгуулах шийдвэр тогтоол нь амьдралд нийцэхгүй болоод байна Р.Бурмаа сайд аа.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-11-27 03:54:14
    Tegvel ene eh oron geed henhegleed hamgaalaad baigaa hymyys mini hairlaad hamgaalaad baigaa ter gazar shoroogoo ideed yuch tarij urguulahgyi haraad amidar yher ...
    202.9.41.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Zail 2015-10-28 02:43:08
    Face ruu ni orood uuriig ni uxaartal zail gedgiig ni bichetsgeeye. Chadaxgui medexgui salbaraa uxamsaraaraa xiixgui geed ogtsorch bolnodoo.
    27.123.214.106
    Мэдэгдсэн Хариулах
  • mongoliin tuluu tsoxilox zyrx 2015-10-27 15:23:44
    Эх орон үгүй бол эд баялаг хөрөнгөөр яахч билээ дээ Бурмаа сайдаа..Монголын минь газар шороо ариун байх болтугай..Эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэнээ.....
    43.242.243.24
    Мэдэгдсэн Хариулах
  • fdgsdfg 2015-10-27 14:49:38
    zailaa yadargaatai um yah gej zavaan avgaig bichdeg um be
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • bi 2015-10-27 14:30:02
    БУРМАА минь Малчдын ноосны урамшууллын мөнгөний оронд бараа шахаач ээ .Одоо энэ л чамд үлдлээ дээ
    103.229.122.17
    Мэдэгдсэн Хариулах
  • хэн бэ? чи 2015-10-27 13:49:37
    хэний даалгавараар өөрийгөө монгол хүний адгийн шаар болгоод байна ,хэний боол вэ? солонгост амьдарч байсан хүн газраа өгнө гэснийг гүйцэлдүүлэх гэж улайрч байн...
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах
  • eh oron  2015-10-27 12:13:24
    Ene avgai ymat luuhaantai yugaaraa holbogdchood bga ym be teriigee dagaad tam ruu yvaasai
    202.70.46.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Цолмон 2015-10-27 11:51:22
    Халтар цаасаар эх нутгийг эмтэлж бусдад огох эрх хэнд ч байхгуй. Хаанаас хэн й омноос сонгогдож хэний толоо ажиллана гэж гарч ирсэнээ буу март.
    150.129.142.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Mende 2015-10-27 10:38:42
    Shudarga tsarailsan luiwarchin awgai gej sonslo.iim humuusiig dahin songomoorgui bn.mongolld eh orniho tuluu zurhteihun olon bii
    150.129.143.45
    Мэдэгдсэн Хариулах
  • sejigteristik 2015-10-27 08:57:12
    ene dulii dumbe avgaig harahaar ineed hureed baidag yum, baigaa baidliig ni hardaa!
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-10-27 08:14:55
    улс орныг сөхрүүлсэн Засгийн газар
    202.131.7.196
    Мэдэгдсэн Хариулах
  • аан? 2015-10-27 07:31:58
    энэ балай авгайг үхүүлчээч аан? өөрөө давхар дээлэндээ ороолцолдож үхэхийг нь хүлээхарга байхгүй.
    203.194.116.13
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-10-27 05:33:02
    энд тэндгүй чөлөөт бүс гэж салан баавгайн үлгэр зохиож байдаг арчаагүй засгийн газар байна
    202.70.44.116
    Мэдэгдсэн Хариулах
  • halh gol 2015-10-27 03:32:29
    ene yostoi shiren nuurtei avgai yumaa
    103.14.38.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-27 01:50:06
    энэ тэнэг балай авгай хурдан зайлаа юу хийгээд байгаа тэнэг вэ
    202.179.11.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-10-27 01:39:19
    энэ нэг балай авгай өөрийгөө үнхээр чадлаараа сайд болсон гэж үнэмшээд байгаа юм байхдаа, тэс хөндлөнгийн салбарт дөнгөж орж ирэнгүүтээ хийсвэр хэдэн мөнгө тооц...
    150.129.140.252
    Мэдэгдсэн Хариулах