ОХУ-ыг бага, дунд тусгалын пуужин устгах гэрээг зөрчсөн гэв
АНУ нь ОХУ-ыг бага, дунд тусгалын пуу­­жин устгах 1987 оны гэрээг зөрчсөн хэмээн бу­руутгасан талаар Конгрессын ги­шүүн Майк Рожерс хэллээ.

Энэ тухай “The Washington Times” сонинд мэдээлсэн. М.Рожерс нь Конгрессийн төлөө­лөгчдийн танхимын зэвсэгт хүчний стра­тегийн зөвлөлийн дар­гаар ажилладаг юм байна.

Түүний хэлснээр ОХУ нь 2008 оноос хойш тив хоорондын 500-5500 км зайн тус­гал­тай Р-500, РС-24 пуужингийн туршилт, хөөргөлтөд оролцсон нь гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг “ОХУ гэрээ­гээ зөрчсөн талаар Конгресст мэ­дээ­­лэхийг хүсээгүй” гэж мөн буруутгасан аж. АНУ бага болон дунд тусгалын пуужин устгах гэрээгээ цу­цалж, зэвсэгт хүчинд шаард­лагатай пуу­жин хийхийг Конгрессын гишүүн са­нал болгосон байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.