Хоригийг хойшлуулсаар, өршөөлийг "уясаар" байх уу
Өршөөл үзүүлэх тухай хууль УИХ-д өргөн баригдаад удсан ч батлагдахдаа нэг их асуудал үүсгээгүй хурдан хугацаанд батлагдсан. Хаврын ээлжит бус чуулганд хэлэлцэх хугацааг тааруулсан болохоор ч тэр үү нэг их цаг оролгүй батлагдсан юм. Энэ нь бас учиртай. Анх өргөн баригдсан хууль заалтуудад багагүй өөрчлөлт орж, өнөөгийн эрх баригчид, улс төрийнхний эрх ашигт хэт нийцсэн хууль болсон тул төвөггүй батлагдсан нь тэр. Гэхдээ авлигач, хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж гарч ирсэн Ерөнхийлөгчийн хувьд эл хуулийн зарим заалт  түүний  амлалт ярьсныг үгүйсгэсэн, авлигачдыг өршөөсөн хууль болсон. Иймээс тус хуулийн 11 зүйл заалт буюу хуульд хэсэгчлэн хориг тавиад байгаа ч гэлээ өнөөдөр уг хуульд ерөнхийлөгчийн тавьсан хориг үйлчлээгүй хэвээр байна. Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй батлагдаагүй хэвээр байгаа юм. 

Хоёр удаагийн ээлжит бус чуулган дамнан, намрын ээлжит бус чуулган эхлээд сарын хугацааг үдэх гэж байхад ч ерөнхийлөгчийн хоригоор саатуулагдсан өршөөлийн хууль урагшилдаггүй ээ.

Гэтэл намрын чуулган эхэлсэн эхний долоо хоногт МАН авлигын хэргийг өршөөх гэж байгааг хянан үзэх нэрийдлээр завсарлага авчихаад байхад, дараагийн хэлэлцэх хоног болоход Шударга ёс эвслийн бүлэг  дахин завсарлага авлаа. Түүгээр зогсохгүй Завсарлагаа бүр гурав хоногоор хойшлуулах хүсэлт хүртэл гаргав.  Уул нь ээлжит бус чуулганы хугацаанд Шударга ёс эвслээс МАН-ынхантай ижил шалтгаанаар завсарлага авч байсан. Гэтэл ийн дахин завсарлага авч байгаа нь өөрөө хуульд нийцэж байна уу. 

Хуульзүйн байнгын хорооны дарга Л.Ганбатын хэлснээр бол, Ерөнхийлөгч тус хуулийн 11 зүйл заалтад өөрийнхөө санал бодлыг илэрхийлж хориг тавьснаас тавыг нь хүлээгээд авчихсан гэнэ. Тэр дундаа залуусын үйлдсэн хэрэг гэж яригдаад байгаа танхай, зодоон, дээрмийн хэргүүдээс хоёр жилийг хасахаар болсныг Ерөнхийлөгч хүлээж авсан. 
Хүлээж авсан таван зүйл ангиар хууль боловсруулаад Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын чуулганд оруулах аж. Үлдсэн зургаан зүйл ангийн асуудал Хууль зүйн байнгын хороон дээр олонхын дэмжлэг аваагүй гэнэ. Иймээс УИХ-ын чуулган дээр дахин санал хураахаар болсон байна.

Харин Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Хоригийн ажлын хэсэгт намайг оруулаагүй. Дандаа УИХ-ын гишүүд орж ажилласан. Өчигдөр холбогдох байнгын хороогоор Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Хоригийг үндсэндээ бол бүрэн бүтэн болгож чадсангүй. Хоригт тавигдсан байсан хоёр жилийг хасахтай холбоотой 4 зүйл заалтыг хүлээж аваад авлига албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөлд хамруулахаар болж байна. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуульд хамруулахгүй гэсэн долоон зүйл заалтаас хээл хахуультай холбоотой ганц заалтыг хүлээж аваад бусдыг нь үндсэндээ өршөөлд хамруулахаар боллоо. Албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэх мэт хэргүүдийг, мөн иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилан хийсэн хэргүүдийг өршөөхөөр болчихлоо” гэсэн юм.

Уг нь өршөөлийн хуулийг анх боловсруулахдаа улстөрийн нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 20 гишүүн хуулийн төсөл дээр суусан. Тэгэхээр хуульд ач холбогдол өгч байгаа л бол эргэлт буцалтгүйгээр анхааралтай ажиллаж, хуульд алдаа завхрал гаргах ёсгүй. Ийн атал намын бүлгүүд ээлжлэн завсарлага авч хуулийн хэрэгжилтийг хойшлуулсаар байгааг байгааг  санаатай үйлдэл хэмээн харахаас өөр аргагүй. 

Уул нь УИХ-ын даргын захирамжаар намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд Өршөөлийн хуулийн шинэчилсэн найруулгыг жагсаасан байсан. Гэсэн ч намрын чуулган эхэлсэн цагаас хойш хоёр дахь удаа завсарлага авч, нэг удаа завсарлагыг сунган эл хууль замхрах тийшээ л явсаар байна.

 “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудлаар хоёр дахиа завсарлага авсныг МАН-ынхан хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд буй. С.Баярцогтын хэлснээр “УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд шаардлагатай тохиолдолд нам, эвслийн бүлэг завсарлага авна. Түүнээс гадна завсарлагыг бүлгийн дарга юм уу дэд дарга авна гэсэн заалт байдаг. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс дарга нь болон дэд дарга нь ч байгаагүй. Тэгсэн атлаа Д.Тэрбишдагва гишүүн завсарлага авсан. Гэтэл энэ нь завсарлага өгөх үндэслэл биш юм. Хуралдаан даргалагчийн зүгээс энэ асуудалд өөрийнхөө үзэмжээр хандсан зүйл байгаа” гэсэн. 

Гэхдээ эл хуульд зөвхөн авлига хээл хахууль, албан тушаалтнуудын гэмт хэрэг хийгчдийг өршөөх гээгүй, цаана нь хүнд хөнгөн, ялтай ч нэг удаагийн өршөөлөө хүлээж буй 1700 орчим хүмүүжигч бий. Тэдний ард мөн л хууль хэрэгжихийг хүлээсэн ар гэрийнхэн байгаа. 

Гэтэл Монголын төрд байгаа эрхмүүд нам намаараа талцан энэ чухал хуулийн хэрэгжилтийг хойшлуулсаар, өөрсдийн хүнээ аврах гэсэн нүх сүвийг сүвэгчлэн байгаа нь дэндүү увиагүй үйлдэл. Уг нь энэ төрлийн хууль хүйтний улирлаас өмнө батлагдах учиртай.  Манайд эсрэгээрээ байна. Төсөв мөнгө ч яригдаж байгаа энэ үед хоригдогсдын хангамж хийгээд, тэдний сулласнаас үүдэх зардлыг улс хариуцахаар болсон. Гэтэл энэ хуулийг хойшлуулах тусам тэрхүү зардал өссөөр, иргэдийн дундах хүлээлт уур бухимдал болсоор байгааг дээр суугааа эрхмүүд мэддэг болов уу.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2015-10-26 22:51:27
    Zalilan hiisen hiij bgaa nohduudiig orshooj bolohgui shuu dee !!!!!!!!!!!
    103.26.195.206
    Мэдэгдсэн Хариулах
  • zailaa ELBEGDORJ 2015-10-26 07:04:14
    ELBEGDORJ novshig bga tsagt Mongol oron hogjihgyiym bn. Ooroo uhamsaraaraa zailahgyi ym bhdaa
    126.164.151.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-26 06:41:00
    АН энэ хуулийг санаачлан өргөн барьж, хүчээр баталсан биз дээ, тэгээд одоо эргүүтээд хоригыг хүлээн авч орон гаран гэдгээ харууллаа ш дээ, авилгачдын нам АН
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-10-26 05:08:08
    МАХН"ЫНХАН ОДОО ЗАЙЛААД ӨГӨӨСЭЙ. ЭНХБАЯРЫН БӨГС ДОЛООГЧДЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ. НОВШНУУДЫГ ЖАГСААЖ БАЙГААД БУУДААД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ?
    122.201.22.160
    Мэдэгдсэн Хариулах