Долоо хоногийн онцлох үйл явдал
 Өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Японы Ерөнхий сайд манай Улсад дөрөвхөн цаг айлчлав 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамтаар манай улсад дөрөвхөн цагийн айлчлал хийлээ. Тэрээр хүрэлцэн ирснийхээ дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон нь олны анхаарлыг татав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог болов.

Төв Азийн орнуудад хийх айлчлалынхаа өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад зочилсон нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл хэмээн энэ удаагийн айлчлалыг үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт богино хугацаанд болсон ч олон чухал асуудлаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт болов.

“Эрдэнэс тавантолгой”-н ажилчид суулт хийж, анхаарал татав 

“Эрдэнэс Таван толгой”-н ажилчид  удирдлагуудаа эсэргүүцэн суулт хийлээ. Эл асуудал өнгөрөгч долоо хоногийн турш өрнөв. Гэхдээ хоёр тал шийдэлд хүрч чадсангүй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани 203 ажилчнаа Хятадын “Xinyuan Group Investment”-д шилжүүлэхээр болов. ҮҮнийг ажилчид нь эсэргүүцсэн юм.  

Энэ талаар “Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Батбилэг  “2015 оны 8-р сард ЭТТ ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК- ийн дэд захирлаар ахлуулсан ажлын хэсэг  “TTJVCo”-той гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулж гэрээ байгуулж 2015 оны 09-р сарын 29-нд гарын үсэг зурсан. Ингэхдээ Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй нөхцөлтөөгөөр “TTJVCo’’-д шилжүүлэхээр тохиролцсон юм.Ийм үед дээрх шийдвэр нь нааштай шийдвэр болж чадсан” гэсэн юм.  Мөн мэдээллийн үеэр яг одоо үүсээд буй нөхцөл байдлыг намжсан, суулт зарласан ажилчидтайгаа тохиролцож чадсан гэсэн юм”. Гэвч ажилчдын зүгээс тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн билээ. 

Сэлгэн суулт үнэгүй болов

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн зарим өөрчлөлтүүдийг МОХ-ноос эсэргүүцэн Чингисийн талбайд гурван өдөр суулт зарласан. Эл асуудал бас л нийгмийн хараанд байв. Суулт зарласан эхний өдөр МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаярыг саатуулж, шүүхээр арга хэмжээ авсан бол хоёр дахь өдөр нь ажлын албаны дарга Б.Жигжидийг цагдаагийн хэлтэст хүргэн мөн захиргааны арга хэмжээ авсан аж.  

Ингээд Иргэдийн хурлын зарим төлөөлөгч нар Оюутны нийтийн тээврийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийв. Мөн Оюутнуудын 30 минутын доторх дамжин суултыг үнэ төлбөргүй болгох шийдвэр гарав. Санхүүжилтийг нь нийслэлээс гаргахаар боллоо. 

Гэсэн ч баригдаж, саатуулагдсан МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр асуудлыг намжаасангүй. Улам дэвэргэж, хотын дарга Э.Бат-Үүлийг өөрөөс нь болон оюутнуудаас уучлалт гуйх ёстой хэмээлээ. Тэрээр "2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан хууль бус шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь хоёр cap хассан үйлдлээ хаацайлах журам гаргасан нь ирээдүй рүүгээ нулимсан арчаагүй үйлдэл боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад эрх мэдэл бүхий улс төрчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу явуулж байгаа МОХ-ны нэр хүндэд халдсан. MOX-ны удирдлагыг гэмт хэрэгтэн мэт, шүүгдэгч мэтээр зарлаж, ташаа мэдээлэл өгсөн нь байгууллага, хүний эрхийг бүдүүлгээр зөрчлөө.”гэсэн юм.

Амьд шүтээн 

Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжавын шүтээн биеийг олон түмэн “Амьд шүтээн” хэмээн өргөмжлөөд буй. Түүний биеийг хоёр өдрийн турш Гандантэгчинлэн хийдэд залж дараа нь Архангай аймгийн төв ганданд заллаа. Мөн тэнд аваачсан ч сүсэгтэн олны хөл тасрахгүй байгаа аж. 

Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увдисаар "мөнх бясалгалд" орсон гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон гэдэг. Иймдээ ч өнгөрөгч долоо хоногт анхаарал татсан үйл явдлуудын нэг яах аргагүй энэ байлаа. 

Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдгийг тогтоосон. Харин энэ биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгддэг аж. Тиймээс л энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг гэнэ.
Г.Уянга
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-10-26 01:14:37
    manaihan aimar targan bn a
    140.112.178.60
    Мэдэгдсэн Хариулах