Олон улсын автомашины тээврийн зурвасыг манай улсаар дайруулах санал тавьжээ
Хятадын Эрээн хот болон ОХУ-ын Хиагт хотын хооронд Монгол Улсын нутгаар дайруулан олон улсын автомашины тээврийн зурвас байгуулах саналыг Буриадын эрх баригчид ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яаманд тавьжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Буриад улсын бүрэн эрхт төлөөлөгч мэдээлсэн байна.

Дээрх саналыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Александр Цыбульскийг Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар болон Буриадын төлөөлөгчидтэй уулзах үеэр тавьсан байна. Уг уулзалтыг хил орчмын хамтын ажиллагааны нөхцөл болон Хятад, Солонгосын хөрөнгө оруулагчдыг Байгал нуурын бүс нутагт татах асуудалд зориулжээ.

Москва хот дахь тус бүс нутгийн байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний орлогч Игорь Орловын хэлснээр,  энэ төслийг хэрэгжүүлснээр Буриад улсад тээвэр-ложистикийн цогцолбор байгуулагдах үндэс суурь болно.

“Ийм зурвас бий болсноор Орос, Хятад хоорондын ачаа тээврийн тарифыг тогтворжуулах, цаг хугацаа хэмнэх, Хятад, Япон, Солонгос болон Ази, Номхон далайн бүс нутгийн бусад оронтой зөвхөн Сибирийн холбооны тойргийн төдийгүй Оросын төвийн бүс нутгийн субъекттэй тээврийн харилцаагаа оновчтой болгох боломж олгоно” гэж Орлов онцлон дурджээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дүгэр 2015-10-24 16:23:37
    Шал дэмий санал. Согтуу орос жолооч нар хүн амьтан дайрч ална. Тэгээд ч байгаль орчинд халгаатай. Хийн хоолойгоо тойруулсан шиг тойруулаад замаа тавина биз.
    103.10.21.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Ss 2015-10-24 13:36:39
    Orosuud zuvshuuruhgui l bolov uu ternees ali ali taldaa ashigtai hyataduud ch bas zuvshuuruhgui biz
    122.201.31.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригто. 2015-10-24 10:02:11
    Буриадад Монголын халдвар халдах вий гэхээс сүнс нь зайлах шахдаг улс даа.Ямар ч сайхан бизнес санаа байгаад оросуудтай хамтрах юм бол тэгээд гүйцээ шүү дээ.
    172.56.20.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Юу л бол??? 2015-10-24 04:45:59
    Путин л мэднэ шдээ!!! Оросууд өөрт нь ашигтай ч байсан Монголд ашигтай зүйл хийхгүй дээ!!! Өөрийнх нь нөлөөллөөс гарсанд маш их эгдүүцэж байдаг юм!!!
    150.129.140.73
    Мэдэгдсэн Хариулах