Боловсролын салбарт техник туслалцааны төсөл хэрэгжинэ

Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Ядуурал бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын техник туслалцааны хоёр төслийн гэрээнд  өнөөдөр МУ-ын засгийн газар, АХБ-тай хамтран гарын үсэг зурлаа.  Тус бүр нэг сая ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөл нь тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхэд чиглэнэ. Мөн  нийслэлийн гэр хороололд амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад Засгийн газарт туслах юм байна.

Боловсролын салбарын техник туслалцааны хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, шинэчлэлийн баг, нийслэлийн 9 дүүрэг,  Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс Завхан зэрэг 6 аймаг, Боловсролын газар, лаборатори сургуулиудыг хамруулах юм. Ингэхдээ тэдний чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход нөлөөлөх сургуулийн хүчин зүйлсийн талаар хот, аймаг болон үндэсний түвшинд судалгаа хийх чадавхийг сайжруулахад чиглэнэ. Үүнээс гадна  чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй  олгох чиглэлийн арга хэмжээг боловсруулах аж.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.