Энэ сарын 17-нд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа 21 настай Б гэх залууг хайх ажил үргэлжилж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б энэ сарын 17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон байна. Энэ талаар 10 сарын 21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн өдрийн 22:05 цагт хайх ажиллагааг зогсоож, 22-ны өдрийн 07:00 цагаас эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлж байна. Эрлийн баг ”Зөөлөн мод”, “Товог” уулуудыг самнаж дууссан. Иймээс “Эмт”, “Хулст” нууруудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрлийн ажиллагааг явуулахаар болжээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn