Хєрєнгє мєнгє шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн
Монгол-ОХУ-ын хувь нийлvvлсэн уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн 51 хувийг Монгол Улсын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын Засгийн газар эзэмшиж байсан билээ. Тэгвэл ОХУ-ын Засгийн газар эзэмшлийн хувьцаагаа єнгєрсєн онд “Ростехнологи” корпорацид шилжvvлсэн тухайгаа мэдэгдсэн. Єнгєрсєн онд ОХУ-ын Ерєнхийлєгч В.Путин Монголд айлчлан ирэхдээ “Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын хариуцах байгууллага єєрчлєгдсєнийг сануулж, энэ асуудлыг даруйхан шийдвэрлэж єгєхийг хvсч байсан. Тэгвэл єчигдєр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж, асуудлыг яаралтай шийдвэрлэх vvргийг “Эрдэнэт” vйлдвэрийн Ерєнхий захирал Ц.Даваацэрэнд єгсєн юм. УИХ-аар асуудлаа шийдвэрлvvлээд гарч ирсэн “Эрдэнэт” vйлдвэрийн Ерєнхий захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцсанаа хvргэж байна.

-Уулын баяжуулах “Эрдэнэт” vйлд­вэрийн Орос­­ын талын хувьцаа эзэм­­шигч єєрчлєгдсєнєєр vйлдвэрийн vйл ажиллагаа, эдийн засаг санхvvгийнх нь асуудалд ямар нэгэн єєрчлєлт орох болов уу?

-“Эрдэнэт” vйлдвэрийн Оросын талын хувьцаа эзэмшигч л єєрчлєгдєж байгаа болохоос биш єєрєєр vйлдвэрийн vйл ажиллагаа бусад асуудалд ямар ч єєрчлєлт орохгvй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, vйлдвэрийн vндсэн дvрэм бусад зохицуулалт яг л хуучнаараа vйлчлээд явна. Сая УИХ-аар хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлаар л шийдвэр гаргасан болохоос биш манай дотоод дvрэм, хэлэлцээрийн vндсэн агуулгад ямар ч єєрчлєлт оруулаагvй. Хуучин ОХУ-ын Тєрийн ємчийн хороо 49 хувийг эзэмшдэг байсан. ОХУ-ын талаас 2008 онд “Ростехнологи” корпорацидаа 100 хувь эзэмшvvлэх шийдвэр гаргасан. Энэ талаарх хоёр Засгийн газрын хэлэлцээр vргэлжилж явсаар єнєєдєр албан ёсоор УИХ-ын тогтоолоор “Эрдэнэт” vйлдвэрийн 49 хувийг “Ростехнологи” корпорацид эзэмшvvлэхийг албан ёсоор соёрхон баталлаа.

-Саяхан “Эрдэнэт” vйлдвэрээс Оросын талд олгогдох ёстой ногдол ашгийн талаар хэл ам яваад байсан. Тэр талаар та ямар тайлбар єгєх вэ?

-За тийм ээ. 2012 оны ногдол ашиг 47 сая ам. доллар нь єнєєдєр ч манай vйлдвэрийн vйл ажиллагаа, хєрєнгийн эргэлтэд байж л байгаа. Бидний зvгээс энэ 47 сая ам. долларыг Оросын тал руу шилжvvлэх гэхээр аль байгууллагынх нь данс руу шилжvvлэх нь тодорхойгvй байсан л даа. Яагаад гэвэл Оросын талын 49 хувийг эзэмшигч нь албан ёсоор тодорхой болоогvй байсан учир бид шилжvvлэх боломжгvй байсан. Харин одоо бол албан ёсны хувьцаа эзэмшигчтэй болсон болохоор энэ асуудал цаашаа vргэлжлээд шийдэгдээд л явна.

-Оросын тал яагаад Тєрийн ємчийн хороондоо байсан хувьцааг “Ростехнологи” корпорацид шилжvvлэх болсон юм бол. Нєгєєтэйгvvр єрнєдийн орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьчихсан байгаатай энэ асуудлыг холбон яриад байх юм?

-Сая УИХ-ын чуулганаар яг энэ асуудлыг ярилцсан. Єрнєдийн орнуудаас ОХУ-д тавьсан хоригийн асуудал “Эрдэнэт” vйлдвэрийн хувьцаа эзэмшигч єєрчлєгдєхєд ямар ч хамаагvй гэдгийг ч ярьж байна. Ялангуяа “Ростехнологи” корпораци болон тvvний Ерєнхий захирал С.Чемезовд тавигдсан хориг арга хэмжээ нь аливаа компанид 50-иас дээш хувийн хувьцаа эзэмшиж байвал тэрэнд хамаарна гэж заасан юм билээ. Тэгэхээр “Ростехнологи” нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байгаа болохоор тэр хоригт хамаарахгvй, нєгєєтэйгvvр “Эрдэнэт” vйлдвэр нь Монгол Улсын хууль дvрмээр ажиллаж байгаа, Монгол Улсын аж ахуйн нэгж учир дээрх хоригт хамааралгvй гэдгийг баталгаажууллаа.

-Оросын талын хувьцаа эзэмшигчид шилжvvлэх 100 тэрбумыг шулуухан гаргаад єгчих бэл бэнчин “Эрдэнэт” vйлдвэрт байгаа юмуу. Дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ тасралтгvй унаж байгаагаас шалтгаалан танай vйлдвэрийг нэлээн их алдагдалтай ажиллаж байгаа л гээд байгаа шvv дээ?

-Байлгvй яах вэ дээ. Манай “Эрдэнэт” vйлдвэр жилдээ нэг их наяд тєгрєгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэн экспортод гаргадаг том борлуулалттай шvv дээ. Vvний хажуугаар бид жил бvр дотоодын болон Олон улсын банкуудаас 100-200 сая ам. долларын зээл аваад тvvнийгээ цаг хугацаанд нь тєлж барагдуулаад л явдаг vйлдвэр. Гэхдээ Оросын талын хувьцаа эзэмшигчид тєлєх дээрх мєнгийг єнєєдєр ч гаргаад єгсєн байж л байгаа. Банкнаас зээл авсны тєлєє “Єє энэ чинь єртэй, дампуурах гэж байгаа vйлдвэр байна” гэж ярьж болохгvй биз дээ. Тэрэнтэй л адилхан зvйл л дээ, энэ 100 тэрбум тєгрєгийн асуудал бол. “Ростехнологи” мєнгєє хэзээ авъя гэнэ, бид тэр vед нь ямар ч асуудалгvй гаргаад л єгнє.

-Таныг “Шилэн данс” хєтлєєгvй vндэслэлээр, бас хєрєнгє мєнгє зувчуулсан хэргээр огцруулна гэж яригдаж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ. Ер нь яагаад “Шилэн данс”-аа хєтєлдєггvй юм бэ?

-Хэрвээ би алдаа дутагдал гаргасан, хєрєнгє мєнгє шамшигдуулсан нь тогтоогдох юм бол хариуцлагаа хvлээхэд бэлэн л байна. Гэхдээ “Шилэн данс”-ны хувьд аливаа хуулийг хэрэгжvvлэх журам араас нь гардаг шvv дээ. “Шилэн данс”-ны vндсэн зорилго нь Монгол Улсын тєсвєєс санхvvждэг компани, аж ахуйн нэгжvvд, тєрийн байгууллагуудад илvv хамааралтай журам, зохицуулалт гэж ойлгож байгаа. Харин тєрийн ємчит аж ахуйн нэгжvvд дээр “Шилэн данс”-ыг хэрхэн яаж хэрэгжvvлэх вэ гэдэг аргачлал нь гараагvй байгаа. “Шилэн данс” хэрэгжиж эхэлсний дараа бид Vндэсний аудитын газарт “Эрдэнэт” vйлдвэр болоод єєр бусад хамтарсан vйлдвэрvvд “Шилэн данс”-ыг хэрхэн хэрэгжvvлэх талаар тусгай аргачлал, зааварчилгааг гаргаж єгєєч ээ гэж хvсэлт тавьсан. Vvний дагуу ч Vндэсний аудитын газар Засгийн газарт хандчихсан байгаа. Одоо Засгийн газраас хамтарсан vйлдвэр дээр “Шидэн данс”-ыг хэрхэн хэрэгжvvлэх талаар аргачлал, журмыг гаргаж байж тэрний дагуу “Эрдэнэт” vйлдвэр “Шилэн данс”-ыг хэрэгжvvлээд л явна. Ерєнхийлєгчийн санаачлан хэрэгжvvлж байгаа “Шилэн данс”-ыг хэрэгжvvлэхгvй гэж эсэргvvцэх бvдvvн зvрх бидний хэнд ч байхгvй шvv дээ. Гэхдээ Монгол Улсын Vндсэн хуулиар “Олон улсын гэрээ хэлцэл нь Монгол Улсын дотоодын хууль тогтоомжоос дээгvvр байна” гэсэн заалттай байдаг. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр дээр “Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжvvлнэ. Харин шинээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжvvлэхдээ харилцан тохиролцоно” гэсэн байдаг. Тэгэхээр давын ємнє Засгийн газраас Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” vйлдвэр дээр “Шилэн данс”-ыг хэрхэн мєрдєх журмаа л гаргаж єгєх ёстой. Тэрний дагуу бид ажиллах учиртай юм. Тvvний дараа “Шилэн данс”-ыг хэрэгжvvлэх гэж байгаа талаараа Оросын талын хувьцаа эзэмшигчид буюу Советын хурлаар хэлэлцэж баталгаажуулаад хэрэгжvvлж эхлэх ёстой юм. Ер нь бол “Эрдэнэт” vйлдвэр бол ашгийн тєлєє ажиллаж байгаа аж ахуйн нэгж шvv дээ. Тийм болохоор бизнесийн нууц гэж тодорхой асуудал байна. Ялангуяа Олон улсын зах зээл дээр єрсєлддєг манай компанийн хувьд тодорхой нууцлалтай байж компанийхаа аюулгvй байдлыг хангаж, ирээдvйгээ найдвартай байлгана л даа. Шилэн байна гээд “Эрдэнэт” vйлдвэр хамаг юмаа ил дэлгээд байж яагаад ч болохгvй. Хамаг нууцаа алдаж, Олон улсын зах зээл дээр єрсєлдєх чадвараа алдаж, шалчийтал унаад єгвєл “Эрдэнэт” vйлдвэрээс гадна Монгол Улс л томоохон хохирол хvлээнэ.

-Ер нь єнгєрсєн оны байдлаар “Эрдэнэт” vйлдвэр аль хэр найдвартай, ашигтай ажилласан юм бэ дээ?

-“Эрдэнэт” vйлдвэр 1978 оноос vйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг монголчууд сайн мэднэ. Тэгвэл єнгєрсєн 36 жилийн тvvхэн дэх дээд амжилтаа 2014 онд тогтоож, бvх тєлєвлєгєєгєє жигд давуулан биелvvлсэн. Тухайлбал 29 сая тонн хvдэр олборлож, сvvлийн 12 жилийн турш Монголын татвар тєлєгч аж ахуйн нэгжvvдийг манлайлсан амжилтаа давтсан. Орлогын тєлєвлєгєєг 200 тэрбум тєгрєг буюу 18 хувиар давуулан биелvvлсэн. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ 2013 оныхоос 467 ам. доллараар хямд байсан ч тодорхой vе шаттай арга хэмжээ хэрэгжvvлсний vр дvнд vйлдвэрийн орлого 2013 оныхоос 113.5 тэрбум тєгрєгєєр нэмэгдсэн. 2014 оны жилийн эцсийн байдлаар улсын тєсєвт 387.9, орон нутгийн тєсєвт 42.8, Нийгмийн даатгалын санд 31.7 тэрбум тєгрєг тєвлєрvvлсэн байна лээ. Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ тасралтгvй буурч байгаа єнєєдрийн тохиолдолд “Эрдэнэт” vйлдвэр бvх талын хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаа бєгєєд vйлдвэрээ хєгжvvлэх хэтийн зорилтын хvрээнд Баяжуулах фабрикаа 32-35 сая тонн хvдэр боловсруулах хvчин чадалтай болгох зорилт тавьж, єєрєє нунтаглах хэсгээ єргєтгєсєн.

-Оросын талын хувьцаа эзэмшигч єєрчлєгдєж байгаатай холбогдон Монголын тал ч “Эрдэнэс МGL”-д хувьцаагаа шилжvvлэх талаар яригдаж байсан. Сая тэр асуудлыг давхар шийдчихэв vv, vгvй юу?

-Сая тэр асуудлыг огт хєндєєгvй. Сая бол зєвхєн Оросын талын 49 хувийн хувьцааг л “Ростехнологи” руу шилжvvлэх асуудлыг л баталгаажуулсан. Манайх бол хувьцаа эзэмшигчийн асуудлыг ерєєсєє яриагvй байгаа. Єнгєрсєн 2013 онд Засгийн газрын 100 дугаар тогтоол гарч “Эрдэнэт” vйлдвэрийн 51 хувийг “Эрдэнэс МGL”-д шилжvvлэх тогтоол нь гарчихсан. Гэхдээ Засгийн газрын 100 дугаар тогтоол Олон улсын гэрээ хэлэлцээрт албан ёсоор хvлээн зєвшєєрєгдєєгvй байсан болохоор хэрэгжилгvй зосчихоод байгаа.

-Ер нь “Эрдэнэт” vйлдвэрийн Монголын талын 51 хувийг заавал “Эрдэнэс МGL”-д шилжvvлэх ямар шаардлага байгаа хэрэг вэ?

-Тэрийг бол УИХ л шийднэ шvv дээ. Засгийн газраас Тєрийн ємчийн хороо байх юмуу татан буулгах уу, “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Эрдэнэс МGL”-д эзэмшvvлэх vv гэдгийг шийдээд УИХ-аар хэлэлцvvлж батлах ёстой. Хэрвээ УИХ “Эрдэнэт”-ийн 51 хувийг Тєрийн ємчийн хороо биш “Эрдэнэс МGL” эзэмших ёстой гээд тогтоолоо батлаад гаргаад ирвэл бид дагаж л таарна. Одоогоор “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монгол Улсын Тєрийн ємчийн хороо эзэмшиж байна.

-Техникийн шинэчлэл хийхийн тулд багагvй хэмжээний зээл авна гэж байна. Ер нь хэдий хэмжээний зээл авахаар хєєцєлдєж байгаа юм бэ дээ. Ер нь vйлдвэрийн vйл ажиллагаа єнєєдрийн байдлаар ямархуу байгаа вэ?

-“Эрдэнэт” vйлдвэрийн vйл ажиллагаа ямар ч асуудалгvй, хэвийн явж байгаа. Оны эхний есєн сарын байдлаар улсын тєсєвт 163 тэрбум тєгрєг тєвлєрvvлсэн. Саяхан бид Сангийн яам болон Татварын ерєнхий газарт тайлангаа гаргаж єгсєн. Эхний гурван улирлын байдлаар 19 тэрбум тєгрєгийн ашигтай ажилласан. Татварын дараах ашгаараа есєн тэрбумийн цэвэр ашиг vлдсэн. Оросын талын хувьцаа эзэмшигчийн 100 тэрбум єгєхгvй луу унжиж, тvvнийгээ єгчихвєл “Эрдэнэт” vйлдвэр дампуурах гэж байгаа мэтээр зориудын цуурхал тараах хэрэггvй юм. “Эрдэнэт” шиг хєл дээрээ бат зогссон аварга том vйлдвэр байтугай 10-20 хvнтэй жижиг vйлдвэрvvд ч банкнаас зээл аваад тvvнийгээ эргvvлж тєлєєд л ажилладаг шvv дээ. Би тvрvvн хэлсэн. “Эрдэнэт” vйлдвэр бол жилдээ нэг их наяд тєгрєгийн бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг Монголдоо толгой цохих аварга том vйлдвэр шvv дээ. Оросын хувьцаа эзэмшигчид тєлєх ёстой 100 тэрбум тєгрєг бол манай vйлдвэрийн хувьд vнэндээ шалихгvй мєнгє. Тvvгээр далимдуулж миний эсрэг хангалттай гvтгэлэг, дайралт явлаа. Гэхдээ би тэр зэргийн юмнаас айгаад, хулчийгаад байдаг хvн биш. Эхлээд “Эрдэнэт” vйлдвэрийн vйлдвэрлэлийн эдийн засгийг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгээд дараа нь янз бvрийн юмаа ярих хэрэгтэй л дээ.

-Саяхан л “Эрдэнэт” vйлдвэр 200 тэрбумын алдагдалд орсон гэж хэвлэл мэдээллээр шуугисан. Тэгвэл тэр том тоо хаанаас гараад ирсэн хэрэг вэ?

-Тэр бол цэвэр гvтгэлэг байсан. Зvгээр дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн vнэ унаснаар борлуулалтын орлого 200 тэрбум тєгрєгєєр буурсан нь vнэн. Гэхдээ бид хэмнэлтийн горимоороо, бусад vйл ажиллагааныхаа зардлаар улсын тєсєвт 10 тэрбумыг нь єгєєд татварын дараах vзvvлэлтээр эхний гурван улиралд есєн тэрбум тєгрєгийн цэвэр ашигтай ажилласан. Хэвлэл мэдээллийнхэн гаргаж байгаа материалынхаа vнэн бодитой эсэхийг хааяа сайн хянаж байгаач ээ л гэж хэлье дээ.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-23 12:18:40
    Эрдэнэт үйлдвэр сайн ажиллаж байгаа. Энэ дарга ирснээр шахааны бизнес байхгүй болсон. Үнэлгээний тал дээр маш сайн ажилладаг. Гагцхүү
    182.160.37.219
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-10-23 13:31:11
      Үнэн үү тоног төхөөрөж нэрээр мөнгө цохтод өөрөө санаачлаад яриад яваад байсан даа
      150.129.142.149
      Мэдэгдсэн Хариулах