Ө.Энхтүвшин хичээл заасан нь
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх үед Сангийн яам, Монголбанкны мэргэжилтнүүдэд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин газарзүйн хичээл заав. Засгийн газар, Сангийн яамнаас боловсруулан оруулж ирсэн дээрх хуулийн төсөлд бүх төрлийн тэвчиж болох хэмнэлтийг шаггүй сайн суулгаж өгсөн талаар Сангийн сайд Б.Болор удаа дараа тайлбарласаар байгаа.
 
Уг хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар танаж 1.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар тусгасан нь олонхи УИХ-ын гишүүдийн зэвүүцэл, дургүйцлийг хамгийн ихээр төрүүлээд байгаа. С.Дэмбэрэл, Н.Алтанхуягаас авахуулаад МАН-ын бүлгийн олон гишүүний эрх ашигт харшилж байгаа тул тэр талаар ярихаар л уур нь хүрцгээж байгаа нь тодорхой.
 
Тэгвэл төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар танаж 1.8 тэрбумыг хэмнэнэ гэчихээд аль нэг Хайрхан суманд 1.6 тэрбумаар байшин барих гэж байгааг Ө.Энхтүвшин гишүүн эрс шүүмжилсэн юм. Тэгтэл Сангийн яам, Монголбанкны ажилтнууд “Хаанахын Хайрхан бэ, Хөвсгөлийн Хайрхан уу" хэмээн нүд нь орой дээрээ гарцгаан бие биенээсээ асуувал ихэд дургүй нь хүрсэн Ө.Энхтүвшин гишүүн “Ишш, газарзүйн хичээлдээ “0” байсан юмнууд. Монголд ганцхан л Хайрхан сум байдаг. Очиж газрын зураг дээрээс олцгоогоорой” хэмээсэн юм. Ийнхүү тоо бодсоор байгаад толгой нь эргэж гүйцсэн Сангийн яам, Монголбанкны мэргэжилтнүүдэд Ө.Энхтүвшин гишүүн газарзүйн хичээл заасан юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zasag 2015-10-23 09:38:35
    YAMNII TENEGUUDED SAIHAN HICHEL ZAAJEE.. MALNUUD HAANAHIIN YAMAR GAZART YU HEREGTEE, YU TUSUVLUSNUUCH MEDEHGUI BAINA. BUGDIIN HALVAL TAARNA...
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • ТҮшмэл 2015-10-23 06:31:15
    Багаас нь СЯ, Монгол банканд ажиллана гээд газар зүйн хичээл заагаагүй юм чинь. Их хурал дээрхи АХА г Энхболд хөтлөж, Энхтүвшин дүгнэж тэнэгүүд оролцсон бна даа...
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • кочин 2015-10-23 05:11:43
    Цалин хасахад яасан дургүй байна. та бүхний авдаг цалингаар 10 айл амьдраад л байна. Ганц айлын амьдрах мөнгөө тушаачихл даа.
    112.72.13.155
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-23 04:14:23
    Харин махны үнэ 12000 аас буусныг мэдэж байгаа боловуу Угаасаа юум худалдаж авалгүй 25 жил болсон нөхөр
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-23 03:50:14
    Төсөв хүндэрсэн энэ үед мөн дараа жил сонгуулийн жил тул Сум орон нутаг хөгжүүлэх хөрөнгийг түр зогсоож хэмнэл гаргах хэрэгтэй
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах