“Амьдрал бэлэглэе”  аян эхэллээ

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, JCI байгууллагынхан өнөөдрөөс “Амьдрал бэлэглэе” сарын аян эхлүүллээ. Аяны хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлдэхэд анхаарч ажиллах ажээ.

Энэ жилийн донорын өдрийг тохиож Монгол Улс “Аюулгүй цус-эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Эрх чөлөөний талбайд болсон “Амьдрал бэлэглэе” аяны нээлтийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ямар хэмжээнд байгаа, мөн таны өгсөн цус бусдын амь аварч, амьдрал бэлэглэдэг болохыг эмч, мэргэжилтнүүд сурталчиллаа.
 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2800 гаруй донор албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд жилдээ хоёроос доошгүй удаа цусаа өгдөг аж. Цусны нөөцийн хувьд хадгалах боломжоосоо хамаараад 7-10 хоногийн нөөцтэй байдаг ажээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.