БНХАУ Өмнөд Солонгостой хамтран ажиллах хэрэгтэй гэв
Умард Солонгосын цөмийн зэвсэг болон пуужингийн заналхийлэлтэй холбогдуулан тус улсад шахалт үзүүлэхэд БНХАУ Өмнөд Солонгостой хамтран ажиллах хэрэгтэй гэж АНУ-ын Умард Солонгосын асуудал хариуцсан тусгай тусгай төлөөлөгч Сунг Ким сенатын гадаад хэргийн хороонд үг хэлэх үеэрээ мэдэгдэв.
 
 БНХАУ нь Умард Солонгост чухал нөлөөтэй боловч үүнийгээ үр дүнтэй ашиглахгүй байна гэж тэрбээр мэдэгджээ. БНХАУ Умард Солонгосыг АНУ болон Өмнөд Солонгосын эсрэг халхавч болгон ашиглаж байна гэдгийг  тэрбээр нуугаагүй юм.
 
Мөн тэрбээр, Умард Солонгосын өдөөн хатгалгуудыг БНХАУ хамгаалснаар, ашиг сонирхолдоо хүрэх замаа хаах юм гэж мэдэгджээ. Умард Солонгост шахалт үзүүлэхэд АНУ болон Өмнөд Солонгостой хамтрахыгг Барак Обама урьд нь БНХАУ-д уриалж байсан билээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.