"Эрдэнэс тавантолгой" ажилчидтайгаа зөвшилцөөгүй байна

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогчтой байгуулсан гэрээнд хийсэн нэмэлт өөрчлөлт, түүнтэй холбоотойгоор компанийн ажилчдаас олборлогч компанид шилжүүлэх асуудлаар  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  “Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын гүйцэтгэгчээр ажиллаж буй Б.Батбилэг  хэлэхдээ “Эрдэнэс-Таван Толгой” ХК өөрийн санаачилгаар 2014.08.14-нд Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “TTJVCo’’-гийн үйл ажиллагааг зогсоож, гэрээгээ шинэчлэх талаар хэлэлцээ хийх шийдвэр гаргасан. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компаниуд ажилчдаа цомхтгож байхад “Эрдэнэс-Таван Толгой” ХК Цанхийн зүүн уурхайг 2014 оны 8-р сард зогсоосноос хойш сул зогсож буй ажилчдадаа өнөөдрийг хүртэл 60 хувийн цалинг өгсөөр ирсэн. 2015 оны 04-р сард “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-өөс өгсөн үүргийн дагуу хэлэлцээ явагдаж байх хугацаанд Макмахон компани “TTJVCo’’-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг “Five Hills” компаниа өөр компанид зарсан талаарх мэдээлэл Австралийн хөрөнгийн биржийн сайтад тавигдсан. Үүний дараа “TTJVCo’’-той хуучин гэрээгээ үргэлжлүүлэх, шинэчлэн байгуулах хоёр сонголт үлдсэн. Хэрэв хуучин гэрээгээ мөрдвөл компанийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжпэх боломжгүй байсан. ТУЗ-өөс “TTJVCo'-той гэрээг шинэчлэн байгуулахдаа Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажилладаг “Монгол уурхайчин нэдэл”-тэй байгуулсан гэрээний нөхцөлд ойртуулж байгуулах үүрэг өгсөн.Ингээд 2015 оны 8-р сард ЭТТ ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК- ийн дэд захирлаар ахлуулсан ажлын хэсэгo “TTJVCo’-той гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд Цанхийн баруун уурхайн гэрээний нөхцөлд ойртуулж гэрээ байгуулж 2015 оны 09-р сарын 29-нд гарын үсэг зурсан. Ингэхдээ Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 203 хүний ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй нөхцөлтөөгөөр “TTJVCo’’-д шилжүүлэхээр тохиролцсон юм.Ийм үед дээрх шийдвэр нь нааштай шийдвэр болж чадсан” гэсэн юм.  Мөн мэдээллийн үеэр яг одоо үүсээд буй нөхцөл байдлыг намжсан, суулт зарласан ажилчидтайгаа тохиролцож чадсан гэсэн юм. 

Тэгвэл  суулт зарласан ажилтнуудын зүгээс эсэргүүцлээ түр зогсоосон хэдий ч Тэдний мэдээлснээр компанийн удирдлагууд ажилтнуудтай ямар нэг байдлаар тохиролцоонд хүрээгүй. Тиймээс дараа дараачийн эсэргүүцлийн хэлбэрт удахгүй шилжихээр хөөцөлдөж байна гэлээ. Ажилчдын хувьд компанийн удирдлагууд нь нэг жилийн хугацаатай өөр компанид шилжүүлж байгаа гэсэн боловч эргээд ирэхэд ажлын байргүй болох вий гэх болгоомжлол байна гэдгээ хэлж байгаа юм. Мөн  “TTJVCo’’-д шилжихэд эндээс очсон 203 ажилтныг дахин шалгаж авна гэсэн нөхцөл байгаа нь ажилчдыг бухимдуулжээ. Учир нь эдгээр 203 ажилтан бүгд 5-30 жил ажилласан дадлага туршлагатай ажилчид юм байна. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2015-10-22 08:29:08
    Бэлэнчлэх сэтгэлгээнд идэгдсэн ажилчидыг бүгдийг нь халвал таарна. Харин ч ажлын байрны нөхцөлийг дордуулахгүй, цалинг нь бууруулахгүй нөхцөлтэйгээр шилжүүлж.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-10-22 08:18:53
    Юуг нь зөвшилцдөг юм бүгдийг ажлаас хал, социализмын үед ч ажилчин анги буруугүй гээд л хуцацгаадаг байсан, заавал удирдлага буруутай байх ёстой юмуу
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах