Чанаргүй зээлийн хэмжээ гурав дахин нэмэгджээ
Иргэдийн зээл төлөлтийн хугацаа хэтрэх хандлагатай болж, чанаргүй зээл нэмэгдэж байна.Чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс гурав дахин нэмэгдэж, 828.6 тэрбум төгрөг болсон байна.

Хадгаламжийн хувьд нийт үлдэгдэл 7 их наяд 828.4 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтээс 4.4 хувиар нэмэгджээ. Иргэд гадаад валютаар мөнгөө байршуулах хандлага хэвээр байгаа буюу үлдэгдлийг II улиралтай харьцуулахад 2.7 хувиар нэмэгдсэн бол төгрөгийн хадгаламж мөн адил хоёр хувиар өссөн байна. Харин зээлийн өрийн үлдэгдэл эхний гурван улирлын байдлаар өмнөх онтой харьцуулахад 4.5 хувиар буурч, хурд нь саарчээ.

Үндэсний cтатистикийн хорооноос мэдээлж байгаагаар мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар буурч, 9 их наяд 938.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөнгөний нийлүүлэлтийн 52.1 хувийг төгрөгийн хадгаламж, харин 21 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлжээ. Мөн 10.4 хувийг гадаад валютын харилцах, 12 хувийг төгрөгийн харилцах дансны үлдэгдэл бүрдүүлсэн байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-10-22 13:17:17
    Үхсэн элэнцэгний чинь заль мэх өгье гэсэн чин сэтгэл байвч өгч үнэхээр чадахгүй болчиход бна. Нохой минь.
    103.229.123.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-10-22 05:14:43
    энэ чанаргүй зээл биш заль мэх байж магадгүй л юм
    112.72.13.168
    Мэдэгдсэн Хариулах
  • e64 2015-10-22 03:39:42
    тэгийш дээ. мөнгөө өгөхгүй байхад яаж зээлээ төлөх бэ дээ.
    203.194.116.18
    Мэдэгдсэн Хариулах