Томуугаар өвчлөгсдийн 70 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байна

Агаарын бохирдол, хүн амын хэт төвлөрөлтэй Улаанбаатар хотын нэг хүүхэд томуу болон томуу төст өвчний дэгдэлт идэвхиждэг хүйтэн сэрүүний улиралд 5-10 удаа ханиад хүрдэг гэсэн судалгаа байдаг байна. Тэгвэл энэ сарын 7-оос хийж эхэлсэн томуугийн вакцин энэ тоог бууруулах боломжтой эсэхийг сурвалжиллаа.

Ханиад хүрсэн хүүхдүүдээ эмчлэх гэж эмнэлгүүд өвчтөнөө өвөл цагт шалан дээр хэвтүүлдэг болоод удаж буй. Өвлөөс урьтаж хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулахаар эцэг, эхчүүд дугаарлаж эхэлсэн байна.

45 мянган тун вакциныг халдварын голомтод ажилладаг албан хаагчдаас гадна сайн дураараа хамрагдах хүсэлтэй иргэдэд тарьж байгаа юм. Томуугаар өвчилж байгаа хүмүүсийн 70 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байгаа бол түүнээс дээш насныхан 20 хувийг нь бүрдүүлж байна. Амбулаториор оношлуулж байгаа 10 хүн тутмын дөрөв нь ханиад хүрсэн хүмүүс байдаг гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан н.Уртнасан хэлж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд суурилж энэ өвөл идэвхжих гурван төрлийн вирусээс сэргийлэх вакциныг үйлдвэрлэжээ.

Томуугийн вирусын дэгдэлт хоёрдугаар сарын эх хүртэл үргэлжилдэг. Сүүлийн гурван жилийн томуугийн динамикийг харахад хоёр он солигдох хүйтний улиралд вирусийн өвчлөл олон жилийн дунджаас давсан байгаа юм. Хэрэв томуугийн вакцинд хамрагдчихвал тархалт нь өндөр байгаа вирусын гаралтай ханиадаар бүтэн жилийн хугацаанд өвчлөхгүй байх дархлаа тогтоно гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.