Өвгөн Гэсэр ламын зандашсан биеийг Гандантэгчэнлин хийдэд түр залжээ

Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжавын занданшсан шүтээн биеийг Гандантэгчэнлин хийдийн хамгийн том дуганд залж, сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэлжээ.

Энэ ажил маргааш мөн үргэлжлэх юм байна. Уг шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймагт залах юм. Харин нутаг руу нь залахаас нь өмнө буюу өнөөдөр маргааш шүтээнийг Гандантэгчэнлин хийдэд олны өмнө ил гаргаж, сүсэгтэн олон мөргөх боломж олгож байгаа нь энэ ажээ.

Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увдисаар зандашсан гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ.


Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Галхүү 2015-10-22 04:42:20
    Хойшдоо зүгээр л Гэсэр ламд мөргөх гэж баймаар юм байна.
    112.72.13.35
    Мэдэгдсэн Хариулах
  • хххх 2015-10-21 07:58:46
    агуу маш агуу шүтэн мөргөмүй
    203.91.118.254
    Мэдэгдсэн Хариулах