Иракийн мөргөлдөөнд Иран оролцож эхэллээ

Иран улс хөрш Иракт сүүлийн үед өрнөөд буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. “Ирак, Левантын исламын улс” нэртэй хэт даврагчдын бүлэглэл Мосул, Тикрит хотыг эзэлж нийслэл Багдад руу довтлохоор зэхэж буй.

Ираны эрх баригчид, түүний дотор Ерөнхийлөгч Хассан Рухани “Ирак, Левантын исламын улс” бүлэглэлтэй хийх тэмцэлд Иракийн Засгийн газрын цэрэгт туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Харин барууны хэвлэлүүдэд “Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчид” хөдөлгөөнийхөн Иракт цэргээ оруулчихсан гэж мэдээлж байна. Рухани Тегеран хөрш улсад болж буй цуст мөргөлдөөнийг зүгээр харж сууж тэвчихгүй гэжээ. Харин тэрээр Иракт хэзээ яаж туслахаа тодорхой хэлээгүй аж. Ираны цагдаагийн байгууллагын тэргүүн Есмаил Ахмади Могдамын хэлснээр Иран улс шийтүүдийн ариун дагшин газрууд болон хотуудыг хамгаалах зорилгоор Иракийн дайнд оролцоход бэлэн гэнэ.

“The Wall Street Journal”, “The Times”-д мэдээлснээр “Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчид” хөдөлгөөний “Худыс” нэртэй элитийн хоёр батальон энэ сарын 12-нд босогчдын дайралтыг зогсоохоор Иракийн цэргийнхэнд туслахаар иржээ. Түүнээс өмнө зургаадугаар сарын 9-нд Ираны цахим ертөнцөд “Худыс”-ын зэвсэгт хүчний тэргүүн Хасим Сүлеймани болон Иракийн шийтүүдээс парламентад сонгогдсон Хасим аль-Аражи хоёрын гар барилцаж байгаа зураг нийтлэгдсэн билээ. Цахим хуудсанд мэдээлснээр аль-Аражи дээрх зургийг өөрийн хуудсандаа нийтэлж, дор нь “Бидэнд хажы Хасим ирлээ” хэмээн тайлбар бичжээ. Ираны цэргүүд Иракын газар нутагт нэвтэрсэн тухай мэдээлэлд Тегеран албан ёсны хариу хэлээгүй байна.

“Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчид” хөдөлгөөний орлогч, генерал Хусейн Салами “Хэт даврагч бүлэглэлүүдийг дайралтыг зогсоох нь тодорхой” гээд Иракийн өнөөгийн байдлыг Сиритэй зүйрлэжээ. Түүнчлэн тэрээр Иракийн байдал хурцадсанд АНУ буруутай гэжээ.

Өнгөрсөн долоо хо­ногт НҮБ-ын Аюулгүйн зөв­лөл Иракын асууд­лыг хэлэлцэж хуралдсан байна. Мөн АНУ-ын Ерөн­хийлөгч Барак Обама исламын хэт дав­рагчдын эсрэг тэмцэхэд цэрэг илгээхгүй гэж мэ­дэгд­жээ. Тэрээр хэлэхдээ АНУ-ын зүгээс Иракт туслахад олон янзын арга хайж байгаа гэнэ.

М.ХҮСЛЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-06-16 01:53:32
    Ерөнхийлөгчөө бусдын захиалгаар өөрсдөө дүүжилж алсан ард түмэн өөрсдийгөө дүүжлүүрийн өмнө авчирчээ