"Засгийн газрын өр 13.7 их наяд төгрөг болсон"

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл оролцож, улсын өрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр ирэх гурван жилд төлөх өрийн дарамтыг ард түмний нуруунд үүрүүлэх үү, эсвэл Засгийн газар, УИХ сайн ажиллах замаар орлого олж, өрөө төлөх үү гэсэн хоёр сонголтын өмнө байгааг онцлов. Түүний хэлснээр 2016 оны төсөв, 2017 оны төсвийн төсөөллөөс үзэхэд ард түмний нуруун дээр өрийн дарамтыг үүрүүлэх хувилбарыг эрх баригчид сонгоод байгааг тодорхой тоо баримтаар тайлбарлалаа.

Өнөөдрийн байдлаар улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болж, 2012 онд 11.6 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад бараг хоёр дахин өсөөд байна. Үүний дотор Засгийн газрын өр зонхилох хэсгийг эзэлж байгаа. Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр 13.7 их наяд төгрөг болж байна. Энэ өр 2012 оноос хойш пуужингийн хурдаар өсч байгаа. Тиймээс хурдтай өсч байгаа Засгийн газрын өрийг хэрхэн зогсоох, бууруулах нь тулгамдсан асуудал боллоо гэж Д.Дэмбэрэл гишүүн мэдээлэв.

Ирэх гурван жил буюу 2016-2018 онд манай улсын төлөх өр үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын төр, хувийн хэвшил нийлээд 900 орчим сая, 2017 онд 2 тэрбум, 2018 онд 1,3 тэрбум гаруй, нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь одоогийн ханшаар бодоход найман их наяд төгрөг. Түүнчлэн 2016 онд 962 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлөх бөгөөд энэ нь төсвийн 37 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны төсөвт ийм том дарамт гарч ирж байна гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл хэлэхдээ "Төсөвт суулгах замаар л энэ их өрийг төлнө. 2016 онд Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхгүй гээд байгаагийн цаана өрөө төлөхөөс өөр аргагүй болчихоод байгаа юм. Гурван сонголт байна. Нэгдүгээрт, Засгийн газар сайн ажиллаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орлого их олж төлөх нэг арга бий. Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлаа хийж чадахгүй бол ард түмний нуруун дээр үүрүүлнэ. Гуравдугаарт, эх орны байгалийн баялгаа барьцаалан өгөх байдлаар төлөх хувилбар бий. 2016 оны төсөв, 2017 оны төсвийн төсөөллөөс харахад ард түмний нуруунд үүрүүлэх замаар өрөө төлөх сонголтыг Засгийн газар хийх гэж байна. Ирэх оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэхгүй, цалинг хасах санал оруулж ирсэн" гэв.

Мөн банкны системийн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны есөн сарын байдлаар 11,9 их наяд төгрөг байна. Үүнд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 1,7 их наяд төгрөг буюу зээлийн үлдэгдлийн 14 хувийг эзэлж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар 189700 иргэн 355 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй, 261000 иргэн 1,4 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй, 66300 иргэн 2,8 их наяд төгрөгийн орон сууцны зээлтэй, 73900 иргэн 53 тэрбум төгрөгийн малчны зээлтэй, улсаараа өрийн сүлжээнд ороод байгааг тэрээр тодотгов.

Г.Уянга
 Olloo.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdemten 2015-10-21 08:59:13
    Энэ Засгийн газар нээрээ үнэн дампуу байна аа. МАН-даа санал өгдөг байж. АН-ыг дэмжээд улс орноороо сүйрлээ яанаа. АН-ыг дэмжээд байгаа хүмүүс бол Монголоо мөлж...
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах